Дуучин Адель удаан хугацааны дараах тоглолтоо хийхээр бэлтгэж байсан ч харамсалтай нь цуцлах болсноо 24 цагийн өмнө олон нийтэд мэдэгдлээ.
Нулимс дуслуулсан мэдэгдсэн энэхүү мэдэгдэлдээ тэр тоглолтын арын албаны ажилчдын тэн хагас нь ковидоор өвчилсөн болохыг зарласан бөгөөд энэ нь шоугаа цуцлахаас өөр аргагүйд хүргэсэн хэмээжээ.
Түүний тоглолт дөрөвдүгээр сарын 16 хүртэл долоо хоногт хоёр удаа тоглогдох төлөвлөгөөтэй байсан. Тасалбар нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сард зарагдаж эхэлсэн бөгөөд борлуулалт нь дээд амжилт тогтоож байсан юм.
Ковидын нөхцөл байдлын улмаас тасалбар хүргэлтийн ажил саатаж, ажилчдын хомсдолд орсон талаараа Адель тайлбарлаад, "Намайг үнэхээр уучлаарай. Боломжгүй мэт санагдаж байсан ч бид бүх хүчээ дайчлан хичээсэн. Гэсэн ч бэлтгэл хангалттай хэмжээнд биш байна. Би үүнээсээ маш их ичиж байна. Энэ хүртэл аялсан хүмүүсийнхээ өмнөөс харамсаж байна. Сүүлийн мөчид ийм зүйл болсон нь үнэхээр харамсалтай байна" хэмээн уучлалт хүсжээ.
Сэтгэгдэл ( 0 )