Алдарт модель Белла Хадид урт хугацааны турш сэтгэлийн гүн хямралд орсон нь архинд орох томоохон шалтгаан болжээ. Харин тэрбээр сэтгэлийн хямралаасаа гарахын зэрэгцээ архинаас ч мөн татгалзжээ.
Тэрбээр зургаан сарын өмнөөс архинаас татгалзаж эхэлсэн бөгөөд согтууруулах ундаа түүний тархинд хэрхэн нөлөөлж байгааг эмч нь сканердан харуулсан байна. Үүний дараагаар согтууруулах ундаа худалдаж авах нь түүнд ихэд хэцүү болсон гэнэ. Загвар өмсөгч бүсгүй хэлэхдээ "Би архинд маш их дуртай болсон байсан. Өөрийгөө захирч чадахаа болин гадуур хонох нь ихэссэн. Одоо архи уух нь надад ямар нөлөө үзүүлэхийг сайн мэддэг болсон болохоор дахиж уух шаардлага надад байхгүй. Яг үнэндээ сэтгэлийн зовуурыг архи эмчлэхгүй. Харин ч стрэсс, сэтгэл гутралын эцэс төгсгөлгүй нөлөөнд оруулдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй" хэмээжээ.
Өнгөрөгч есдүгээр сард Белла Хадид стресс түгшүүрийг арилгахад туслах Kin Euphorics брэндтэй хамтарч ажиллаж эхэлжээ. Тус брэндийн лаванда, ванильтай мөн Lightwave төрлийн ундаанууд түүнд согтууруулах ундаанаас татгалзахад ихээр тус болсон гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Модель гэдгийг монголоор загвар өмсөгч гэдэг юм. Энэ сэтгүүлч үнэн тэнэг юмаа хахаха!!!!
Хогийн гар вэ, тэр 45 раз гутлы нь