Кани Уэст, Жулияа Фокс нарын өвөрмөц ХОРШИЛ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 24

Энгийн нэг жүжигчин, уран бүтээлч эмэгтэйгээс хэдхэн долоо хоногийн дотор загварын ертөнцийн томоохон төлөөллүүдийн нэг болж чадсан Жулияа Фокс ойрын үед олны анхаарлыг ихээр татах болсон.

Энэ нь реппэр Кани Уэсттэй холбоотой бөгөөд хосуудын өвөрмөц хувцаслалт ч мөн шуугиан тарьж байна. 

Хосууд саяхан болсон Парисын загварын долоо хоног дээрх  Kenzo брэндийн шоунд хүрэлцэн ирэхдээ бүхэлдээ жийнсэн хослолоор гангарчээ.

Энэхүү хувцаслалтыг түүний хамгийн хүчирхэг хувцаслалт хэмээн экспертүүд дүгнэжээ. Тод хар өнгийн нүд будалт болон Мадоннаг санагдуулам хөхний даруулга мэт оруулга нь зүгээр ч нэг тохиолдол биш аж. Учир нь жүжигчин бүсгүй тун удахгүй хийгдэж эхлэх Мадоннагийн тухай баримтат кинонд түүний хамгийн сайн найзынх нь дүрийг бүтээх магадлал өндөр байгаа гэнэ. 

Реппэр Кани Уэстийн хувьд Balenciaga брэндийн хүрэм болон удаан хугацааны турш өмсөж буй Midwest брэндийн Red wing загварын гутлаараа гоёжээ. Үүгээрээ хосууд загварын өндөр мэдрэмжтэй гэдгээ баталлаа хэмээн олон нийт үзэж байгаа аж. 

Өмнө нь дуучин Жастин Тимбэрлэйк болон Бритни Спирс нар 2001 оны AMA шагнал гардуулах ёслолын үеэр ийм төрлийн жийнсэн хослолоор хосолж байжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.26.19) 2022 оны 01 сарын 24

odoo nuguu mongoolonuud duurai ni

0  |  0
za buraad l(202.55.191.130) 2022 оны 01 сарын 24

za aldag yum bna. vnen teneg huvtsas bnaa.

0  |  0
Top