Энэтхэг хосууд Metaverse дэх ХОГВАРДСД хуримлана

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 24


Энэтхэг хосууд "Harry Potter" киноны Хогвартст шилтгээнд хуримаа хийхээр болжээ. Яаж гэж үү? Тэд Metaverse дэх хамгийн анхны хуримаа хийсэн Энэтхэг хүмүүс болохоор төлөвлөж байгаа бөгөөд цар тахлын үеийн хорио цээрээс шалтгаалан ийнхүү онлайнаар хуримаа хийхээр болсон байна. 

Динеш Сивакумар Падмавати болон Жанаганандини Рамасвами нар "Harry Potter" киноны фенүүд учраас уг газрыг сонгожээ.

Тэдний хуримд 2000 гаруй хүн оролцох  бөгөөд  гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжөөрөө дамжуулан хуримд оролцох гэнэ. Цар тахлын үед энэ тооны хүн авчрах нь боломжгүй зүйл учир шинэ санаа бодож олсон нь энэ аж. 
 

 

Хурим ирэх сард болохоор төлөвлөгдсөн бөгөөд хэрэглэгчид виртуал орчинд харилцах юм. 24 настай сүйт залуу Tardi verse платформтой хамтран Хогвартсаас санаа авсан дижитал орон зайг бүтээжээ. Хуримд оролцогчид өөрсдийн сонгосон аватарынхаа дүр төрх болон хувцаслалтыг сонгох боломжтой бөгөөд Хогвартсаар аялах боломжтой аж. 

 

 

Мөн нэгэн шинэлэг санаа гаргасан нь нас барсан аавыгаа хуримдаа авчрахаар боломжтой болсон нь хэмээн хосууд өгүүлжээ. Сүйт бүсгүйн аав өнгөрөгч оны 4-р сард нас барсан бөгөөд хурим дээр түүний аватар хосуудыг адислах гэнэ. Виртуал орчинд хуримлахаасаа өмнө гэр бүлийн хүрээнд ёслол хийх бөгөөд Metaverse дахь хуримын зардал 2000 орчим ам.доллар болж байгаа ажээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZIO(197.211.58.122) 2022 оны 01 сарын 24

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
Top