"Marvel"-ийн супер хит кинонуудын нэг болох "Spider man" кино шинэ ангиа гаргаад багагүй хугацааг өнгөрүүлээд байна. "Spider Man-No Way Home" хэмээх тус кино бүх цаг үеийн ашиг орлогоороо тэргүүлэгч кино жагсаалтуудын шилдэг 6-д бичигдэж байгаа бөгөөд гол дүрийн жүжигчид ч мөн анхаарлын төвд байгаа.
Жүжигчин Том Холланд болон Зендаяа нар үерхэж эхэлсэн нь хэдийнэ баттай болсон бөгөөд хосууд саяхан Лондон дахь Том Холландын ээж, аавын гэрт зочилжээ. Энэ үеэрээ папарацид өртсөн тэдний өндрийн зөрүүний тухай олон сэтгэгдэл хөвөрдөг. Харин хосууд энэ тал дээр огтхон ч санаа зовдоггүй тухайгаа дурджээ.
Энэ тухайгаа Том Холланд "Зарим хүмүүс та хоёр яаж үнсэлцсэн бэ гэж асуудаг. Тэр надаас тийм ч өндөр биш. Нэг юм уу хоёр инч л өндөр байх. Энэ тийм ч том асуудал биш. Киноны дүрийн шалгаруулалт дээр түүний дүрд шалгуулсан охид бүгд надаас өндөр байсан. Энэ нь захирал Жон Уотсын санаа байсан гэж би боддог" хэмээсэнд жүжигчин Зендаяа "Энэ хэвийн л зүйл шүү дээ. Миний ээж ааваас маань өндөр. Ээж харин бүх хүнээс өндөр" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )