Энэ жил 41 нас хүрч буй "Гэртээ ганцаараа" киноны од Маколей Калкин Хятад гаралтай жүжигчин Брэнда Сонтой дөрвөн жил болзсны эцэст гэрлэх гэж байна. Тэд саяхан сүй тавьсан бөгөөд ойрын эх сурвалж нь "People" сэтгүүлд энэ тухай мэдээлжээ.
Жүжигчин бүсгүйн ядам хуруундаа аварга том сүйн бөгж зүүсэн байсан нь энэхүү яриаг баталж байгаа аж.
Түүний зүүсэн сүйн бөгж хэдий хэмжээний үнэтэй болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч бүх цаг үеийн хамгийн том бөгжнүүдийн жагсаалтад дээгүүр байр эзлэхээр хэмжээнийх хэмээн олон нийт дүгнэжээ.