Маргааш буюу нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан болно.
Өсвөрийн бөхийн барилдаанд 2005 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн хөвгүүд барилдана. Барилдах хөвгүүд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Нийтийн монгол шандастанд бөхийн ямар нэг төрлөөр хичээллэдэггүй, тусгайлан бэлтгэл сургуулилалт хийдэггүй, монгол бөхөөрөө барилдах чин хүсэл сонирхолтой, насанд хүрсэн эрчүүд зодоглоно.
Барилдах шандастнууд иргэний үнэмлэхээ авчрах шаардлагатай аж.
Бүртгэл 10:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд эхэлнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Учраа мэдэхгуй хуухдуудийг бех гэж заваан юм руу уруу татаж, нохойн замаар оруулж яах нь вэ дээ, одоо бехеер яваад ямар хэрэг байна
yakh ni we , uwchin taraakhyn nemer