Өвөр Монголын Өөртөө засах орны малчин залуу хурга угжих шинэ арга сэджээ. Тэрбээр өмнө нь өөрийн 60 гаруй тооны хургаа угжихад гурван цаг зарцуулдаг байсан бол энэхүү аргыг бодож олсноороо жаран хургаа 20 минутад угждаг болсон байна.
Түүнчлэн хурга тус бүрийг төмөр сараалжин хашаанд хийж угждаг учраас бусдын угж руу “илүү харах” үйлдэл гардаггүй талаар малчин залуу ярьжээ.
Сонирхуулахад, Өвөрмонголд өнгөрсөн хавар ихэр хургыг 300 юань буюу Монгол мөнгөөр 135 мянган төгрөгөөр худалдаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )