Алла Пугачева хүүхдүүдээрээ бахархав

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

72 настай дуучин Алла Пугачева фэнүүддээ Эх орноо хамгаалагчдын өдрийн мэнд хүргэлээ.

Энэ үеэрээ Алла найман настай Гарри болон Лизагийнхаа зургийг нийтэлж, авьяаслаг хүүхдүүд болон өсөж буй тэднээрээ бахархав. Алла, Максим нарын охин Лиза дуулах, жүжиглэх авьяастай бол хүү Гарри нь гадаад хэл, шинжлэх ухааны авьяастай.

Ихрүүд Цэргийн баярт зориулсан хөгжилтэй тоглоомд оролцож, дайнд оролцож байгааг харуулах даалгавруудыг идэвхтэйгээр биелүүлжээ.

Алла “Хэзээд бэлэн! Дайн ба энх” хэмээн ихрүүдийнхээ зурган дээр бичсэн байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top