ГХЯ: Харьков хотод байгаа 23 хүний асуудал дээр төвлөрч байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

ОХУ Украины эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлээд нэлээд хэд хонож байна. Украин улс руу ямар ч нислэг үйлдэх боломжгүй байгаа тул тэнд байгаа Монголчуудын асуудал тодорхойгүй болоод байгаа билээ. Гадаад харилцааны яамнаас тэнд байгаа Монголчуудыг татан авахаар ажиллаж байгаа ч төдийлөн ахиц гарахгүй байна. Ялангуяа Харьков хотод байгаа оюутнуудын нөхцөл байдал тун хүнд байгааг өнөөдрийн /2022.02.28/ мэдээллээр онцоллоо. 

Энэхүү мэдээлэлд дурдсанаар хоёрдугаар сарын 24-нөөс хойш 24 иргэнийг аюулгүй бүсэд оруулсан. Гурав нь өчигдөр ирсэн, 15 иргэн гуравдугаар сарын 3-нд ирнэ. Гурван иргэний билет өнөөдөр баталгаажсан. Хоёр иргэн өнөөдөр Украинд сайн дураараа үлдэхээр болсон. Украин Польшийн хил дээр найман иргэн ирсэн. ЭСЯ-ны ажилтнууд хилийн зурвас руу орж авахаар ажиллаж байна. Одоогоор Харьков хотод 23 хүн байна. Үүний 18 нь оюутан. Нэг монгол иргэн, Украин улсын иргэнтэй гэр бүл болсон. Тус гэр бүлийн Украин иргэншилтэй хоёр хүүхэд, Монгол иргэншилтэй нэг хүүхэд байгаа. Үлдэж байгаа 23 хүнийг аюулгүй татаж авах ажил дээр төвлөрч байгааг Гадаад харилцааны яамнаас онцолж байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.91) 2022 оны 02 сарын 28

Н.Анхбаяр: Оюутнуудыг хүнд байдалд оруулсан буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцно

0  |  0
Огцор зайл(202.9.46.91) 2022 оны 02 сарын 28

Арчаагүй ГХЯ ,

1  |  0
Огцор зайл(202.9.46.91) 2022 оны 02 сарын 28

Арчаагүй ГХЯ ,

1  |  0
Top