С.Мөнхнасан: Агаарын хилээр дайран өнгөрөх хөлөг онгоцны тоо буурсан

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Орос, Украины дайны нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсын хилээр дайран өнгөрөх хөлөг онгоцны тоо эрс буурсан талаар ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Өнгөрсөн 2019 оны оргил үед Монгол Улсын агаарын замаар 500 орчим хөлөг өнгөрдөг байсан. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж 150 орчим агаарын хөлөг өнгөрч байна.  Өнгөрсөн долоо хоногт өсөөд 200 орчим агаарын хөлөг Монгол Улсын хилийг дайран өнгөрч байсан боловч сүүлийн гурав хоногт 110 орчим хөлөг өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, хоёр дахин буурлаа гэхэд болно" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.193.131) 2025 оны 03 сарын 13

Ха ха хөлөг онгоц агаарын хилээр дайран өнгөрөөд байх даа яахав дээ. Тэд нар чинь далайдаа явдаг юм байгаа биз дээ.

2  |  0
Top