“Алтан мундарга-2022” улс хоорондын Сээр шалгах наадам энэ сарын 12, 13-ны өдөр ОХУ-ын Буриад улсад зохиогдох гэж байна.
Монгол Улсаас 13 тамирчин уг тэмцээнд өрсөлдөхөөр Улаан-Үдийг зорьжээ.
“Алтан мундарга” улс хоорондын наадмыг монгол үндэстнүүдийн дунд сээр хугалах, шагай наадах болон тэвэг өшиглөх төрлөөр зохион байгуулдаг.
Мартагдаж буй монгол уламжлалыг сэргээх, хөгжүүлэхэд чиглэсэн энэхүү фестивальд ОХУ-ын Буриад улс, Монгол Улс, Өвөр Монголын өөртөө засах орон, Тува, Якут, Халимаг улсаас баг тамирчид ирж оролцдог юм.
Сэтгэгдэл ( 3 )
Амжилт залуусдаа
Сээр шаана аа гэж. Хөш, ингэхэд шаах гэдэг үг Монголынх уу эсвэл Хятад гаралтай юу?
Алтан медалийг нь авч ирээрэй залуусаай\n