Хэдхэн хоногийн өмнө нь харилцаа нь таамаг төдий байсан Канье Уэст, Чэини Жонс нар олон нийтийн өмнө ил тод болзож эхэлжээ. Тэд өнгөрсөн баасан гарагт болсон Los Angeles Lakers багийн тоглолтыг үзэв.
Энэ цаг үеийн халуухан сэдвүүдийн нэг болоод байгаа шинэ хос камераас зугтахыг хүссэнгүй.
24 настай Чэини Жонсийн хувьд Ким Кардашъяантай усны дусал мэт ижилхэн гэдгээрээ олны анхаарлыг ихэд татаад буй. Харин Канье Уэст эхнэрээсээ салах хүсэлгүй байгаагаа удаа дараа илэрхийлж, эргэн нийлэх оролдлого хийсэн ч эцэст нь Чэини Жонстой болзож, шинэ романс үүсгэлээ.
Гэсэн хэдий ч өнөөг хүртэл экс эхнэрийнхээ найз залууг удаа дараа заналхийлсэн тэрээр саяхан Пэт Дэвидсоны толгойг тасалж буй дүрслэл бүхий клип хийн цацсан нь олон хүнийг цочирдуулаад байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ эргүү сармагчин Ази авгай авсан бол ХҮН болж жоохон ч гэгээрэх блаа. Хувцас хунар том бөгс мөөм гд .туфльнээс хэтрэхгүй тархитай эдийн боол сармагчин.