Бүх цаг үеийн шилдэг жирэмсний хувцаслалттай алдартнаар тодроод байгаа дуучин Рианна энэ удаад Санта Моника хотын гудамжаар мини савхин юбка, болор шигтгээтэй хөхөвчтэй алхжээ.
Гадуураа "Alexander Wang"-ийн савхин хүрэм, "Nikos Кoulis Oui" брэндийн хүзүүний зүүлт, "Amina Muaddi"-ийн 1655 ам. долларын үнэтэй түрийтэй хар гутал, "Jahleel Weaver, Coperni" брэндийн 550 ам.долларын нарны шил зүүсэн байх бөгөөд түүний хувцаслалтыг Ким Кардашъяан ихэд сайшаасан гэнэ.
Рианна хэлэхдээ "Заримдаа бүхэл өдөржин буйдан дээрээ хэвтмээр санагддаг. Гэхдээ бага зэрэг нүүрээ будаж уруулаа өнгөлөхөд бүх зүйл өөрчлөгдөх болно" гэжээ.
34 настай "Fenty Beauty-ийн үүсгэн байгуулагч Рианна жирэмсэн үеэ бусдаас нуухыг хүсээгүй бөгөөд нандин үеийнх нь хувцаслалт түүнийг тачаангуй санагдуулдаг тухай мөн дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )