Монголын тамирчин О.Түмэнхишиг Алтан сээрийн эзэн болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

“Алтан мундарга” улс хоорондын Сээр шалгах наадам энэ сарын 12, 13-ны өдөр ОХУ-ын Буриад улсад болжээ.

Монгол Улсаас 13 тамирчин уг тэмцээнд өрсөлдсөн билээ. Тус тэмцээний Алтан Сээр номинацид Монгол Улсын тамирчин О.Түмэнхишиг Алтан сээрийн эзэн болжээ.

2013 оноос сээр шалгах наадгайг өргөн дэлгэрүүлэх үйлсэд зүтгэсэн хоёр хүнд Алтан сээрийг гардуулсан бөгөөд Гурав дахь Алтан сээрийг Монгол Улсынхаа хэмжээнд Сээр шалгах наадгайг хөгжүүлж, таниулан сурталчилж, 1000 гаруй тамирчин бэлтгэж ёс заншилаа дэлгэрүүлсэн О.Түмэнхишигт гардуулан өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top