Гурван улсын үлгэр | Есдүгээр бүлэг

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


I БОТЬ-ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

 

ЛЮЙБҮ СЫТҮД ТУСАЛЖ ХАРГИС ДОГШНЫГ АРИЛГАСАН ЛИЗЮЭ ЗЯСЮЙГИЙН ҮГИЙГ СОНСОЖ ЧАН АНИЙГ ХАЛДСАН

Өгүүлэх нь: Тэр дунжуог мөргөж унагасан хүн хэн хэмээвээс төв хэмээн лирү ажгуу. лирү даруй дунжуог түшиж босгоод бичгийн гэрт аваачиж суулгасан хойно дунжуо өгүүлрүүн: “чи ямар учирт энд ирэв?”. лирү өгүүлрүүн: “би сая ордны үүдэнд хүрч ирэхэд Тайши уурлаж хойд хүрээлэнд ороод люйбүг эрж асуусныг мэдээд түргэвчлэн ирвээс цав хэмээн люйбү гүйсээр “Тайши намайг алмуй!” хэмээн өгүүлж эчив. Үүнд лирү би завдаж хүрээлэнд орж тайлан хэлсүгэй хэмээн ирээд санамсаргүй чансанг эндүүрэн мөргөж унагаав. Үхэх ял үхэх ял” хэмээхэд дунжуо өгүүлрүүн:

“Сөргүү хулгай миний амраг эмийг сэртэндсэнд би ам алдаж түүнийг эрхгүй алмуй”. Лирү өгүүлрүүн: “Чансан ташаарав. Эртний Чү Жуан ван залаа авсан хуримд амраг эмийг сэртэндсэн Зянсюнийг мохоосонгүй. Хойно Чин улсын цэрэгт хаагдсанд тэр үхэлдэн байлдаж авран гаргасан бөлгөө. Эдүгээ Дяочань нэгэн эхнэрийн төдий бөгөөд Люйбү нь Тайшийн сэтгэл зүрхний баатар жанжин болой. Тайши хэрвээ мөн тухайд завшиж Дяочанийг Люйбүд хүртээвээс люйбү өршөөлийг санаж Тайшид үхтэл ач хүргэмүй. Тайши сайтар хянамуй” хэмээсэнд дунжуо удтал бодож өгүүлрүүн: “чиний үг бас ч мөн. би дахин бодсугай” хэмээсэнд лирү ёслон гарав.

Тэндээс Дунжуо хойд танхимд орж дяочанийг дуудаж асууруун : “Юунд Люйбү лүгээ садарламуй?”. дяочан уйлан өгүүлрүүн: “Эхнэр би хойд хүрээлэнд цэцэг үзэхээр очсонд люйбү гэнэт хүрч ирэв. Эхнэр би сая зайлсугай гэтэл люйбү өгүүлрүүн: “би болбоос тайшийн хөвгүүн юунд зайлмуй за” хэмээгээд жадаа бариад намайг хөөж фэн и Тингийн дэргэд хүрсэнд эхнэр би түүний сэтгэл мууг үзээд түүнд гэнэдэгдэхээс эмээн “лянхуа цэцгийн нуурт” харайсугай хэмээхүйд харин тэр боол намайг тэвэрч аваад хараахан үхэх амьдрах хооронд болж ахуйд завшаанд чансан ирж миний амийг авран гаргав” хэмээсэнд дунжуо өгүүлрүүн: “би эдүгээ чамайг люйбүд хүртээсүгэй хэмээмү. ямар болой?” гэхэд дяочань их л цочиж уйлаад өгүүлрүүн: “би нэгэнтээ эрхэм хүмүүнийг үйлдсэнийг эдүгээ гэнэт дорогш гэрийн боолд хүртээсүгэй хэмээвээс эхнэр би үхэвч ч биеийг ичүүлэх үгүй” хэмээн даруй хэрэмд өлгөсөн эрдэнийн илдийг сугалж аваад хүзүүгээ огтолъё хэмээхүйд дунжуо яаран босож илдийг булаан аваад тэврэн өгүүлрүүн: “би чам лугаа наадсан болой” гэхэд дяочань, дунжуогийн өвөрт хэвтээд нүүрээ бүтээж уйлан өгүүлрүүн: “Энэ эрхгүй лирүгийн арга буй 110 гурван улсын үлгэр за. лирү, люйбү лүгээ зузаан нөхөрлөсөн тул тийнхүү энэ аргыг үүсгэжээ. Харин Тайшийн нүүрийг хиртээхийг хайхрахгүй бөгөөд дорд эхнэр миний амийг эс хайрламуй. би амьдаар түүний махыг идсүгэй хэмээмүй” хэмээхэд дунжуо өгүүлрүүн: “Би яахин түвдэж чамайг бусдад өгмүй” гэхэд дяочань өгүүлрүүн: “Хэдийбээр Тайшид хайрлагдан өршөөгдөвч гагцхүү энд удаан сууж болохгүй мэт. Эрхгүй люйбүд хорлогдох болно” хэмээсэнд дунжуо өгүүлрүүн: “би маргааш чам лугаа мэй Үд очиж хамт жаргасугай. битгий айгтун!” хэмээхүйд дяочань сая нулимсаа арчиж ёслон мөргөв.

Түүнээс дэд өдөр лирү орж өгүүлрүүн: “Энэ өдөр сайн өдөр тул дяочанийг люйбүд хүргэж болмуй” хэмээсэнд дунжуо өгүүлрүүн: “Люйбү над лугаа эцэг хөвгүүний хувьтай тул өгөхөд зохисгүй. би гагц түүний ялыг уудлахгүй. чи миний санааг ухуулж сайн үгээр тохинуулбаас барав” хэмээсэнд лирү өгүүлрүүн: “Тайши битгий эхнэр хүмүүнд бачлагдагтун!” хэмээсэнд дунжуо царайгаа хувилгаж өгүүлрүүн: “Чи эмээ люйбүд өгмү үү? дяочаньгийн хэргийг битгий дахин хэлэгтүн! Хэлбээс эрхгүй алмуй!” хэмээсэнд лирү гарч ирээд тэнгэрийн зүг хандаж шүүрс алдаж өгүүлрүүн: “Бид цөм эхнэр хүмүүний гарт үхэх болой” хэмээв.

Хожмын хүмүүн үүнийг уншаад гайхаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Сытүгийн уран арга улаан хормойвчтонд найдаад

Сэрээ жад огт хэрэглэсэнгүй бөгөөд цэрэг бас зарсангүй

Хулоу Гуаньд гурвуул байлдсан нь хүчээ талаар сүйтгэжээ

Хундага өргөсөн ялалтын дуу харин Фэн И Тинд болов”

Түүнээс дунжуо тэр өдөр даруй зарлаж мэй Үд буцахуйд зуун түшмэд цөм үдэхээр ирэв. дяочань тэрэгний дотроос хол үзвээс люйбү олон хүмүүний зузаан газарт зогсож нүд нь тэрэгний дотор ширтэж байх тул дяочань хуурмагаар нүүрээ халхалж уйлах мэт байдал гаргав. Тэрэг нэгэнт хол очсон атал люйбү хазаараа султган шороон довд гараад холоос тэрэгний тоосыг ширтэж шүүрс алдаж хорсон байхуйд гэнэт арын хойноос нэгэн хүмүүн асууруун: “Вэньхоу яахин Тайшийг дагаж эчихгүй эндээс ширтэн шүүрс алдмуй” хэмээв. люйбү үзвээс харин сытү Ван юнь тул харилцан ёсолсны хойно Ван юнь өгүүлрүүн: “Хөгшин бие энэ орчим баахан өвчтэй болсон тул хаалгыг дарж гарч ирсэнгүй. Тийнхүү жанжин лугаа эс уулзав. Энэ өдөр Тайши мэй Үд морилохуйд бие хатуужин гарч үдсэн бөлгөө. Харин жанжинд олж учирсан тул дотор ихэд баярлав. гуйн асуухад жанжин чи юунд энд урт шүүрс алдмуй. люйбү өгүүлрүүн: “Төв хэмээн гүн чиний хүүхний төлөө болой” гэхэд Ван юнь зоримогоор цочиж өгүүлрүүн: “Эдүгээ болтол жанжинд өгөөгүй үү?” хэмээсэнд Люйбү өгүүлрүүн: “Хөгшин хулгай өөрөө янаглаж удав”. Ван юнь хуурмагаар ихэд цочиж өгүүлрүүн: “Харин ийм хэрэг буй хэмээн санасангүй” люйбү даруй урьдын хэргийг зүй зүйгээр хэлэв. Ван юнь дээш хандан хөлөө дэвсэж удтал үг гарсангүй. Нэлээд удаан сая хэлрүүн: 111 гурван улсын үлгэр “Тайши ийм адгуусны явдлыг хиймүй үү?” хэмээгээд люйбүгийн гарыг атган өгүүлрүүн: “Түр миний өвсөн гэрт очиж зөвлөсүгэй!” хэмээсэнд люйбү даруй Ван юнийг дагаж эчсэнд Ван юнь дотоод гэрт оруулж архи бэлтгэн хүндлэхүйд люйбү бас фэн и Тин ордонд уулзсан хэргийг нэгэн зэрэг тоочив. Ван юнь өгүүлрүүн: “Тайши миний хүүхнийг ужидлаж жанжны эмийг булаасан нь үнэхээр дэлхийн дахины хүмүүнд элэглэл болов. Тэр элэглэх нь Тайшийг элэглэх бус Ван юнь болоод жанжныг элэглэх нь болой. Тийн гэвч Ван юнь би хөгшрөн буурч, чадалгүй хүмүүн тул тоочих хэрэггүй. Хөөрхий жанжны мэт дэлхий дахиныг дарах аруухан баатар бас ч ийм ичгүүрийг хүлээмүй үү” гэх тэр үгэнд люйбүгийн уур тэнгэрт тулж ширээг дэлдэн бархирсанд Ван юнь яарч зогсоон өгүүлрүүн: “Хөгшин хүн үг алдав. Жанжин хилэнгээ тайлмуй” хэмээсэнд люйбү өгүүлрүүн: “би ам алдаж энэ хөгшин хулгайг алаад ичгүүрээ цагаатгасугай!” гэхэд Ван юнь яарч люйбүгийн амыг халхэлж өгүүлрүүн: “Жанжин битгий хэлэгтүн! Хөгшин хүмүүнийг холбогдуулахаас аймуй” хэмээсэнд люйбү өгүүлрүүн: “Тэнгэр газрын хооронд ихэс эрс болон төрөөд үүрд хүмүүний доор байх ёсон буюу” хэмээсэнд Ван юнь өгүүлрүүн: “Жанжны эрдэм сүрээр үнэхээр дун тайши хэмжээлэн цаазалж чадах нь бус” хэмээсэнд люйбү өгүүлрүүн: “би энэ хөгшин хулгайг алъя хэмээвч гагц эцэг хөвгүүний учир байх тулд хойчийн хүмүүнд шүүмжлэгдэхээс эмээмүй” гэхэд Ван юнь өчүүхэн инээж өгүүлрүүн: “Жанжин өөрөө люй овогт, Тайши өөрөө дун овогт болой. Жад шидсэн цагт харин эцэг хөвгүүний сэтгэл байсан уу?” хэмээхүйд Люйбү хувхийтэл өгүүлрүүн: “Сытү өгүүлсэнгүй болбоос би арай өөрөө эндмүй” хэмээжээ. Ван Юнь түүний санаа тогтсоныг мэдээд мөн дашрамд хэлрүүн: “Жанжин хэрвээ Хань хааныг тэтгэвээс харин шударга сайд болж нэрийг судар бичигт үлдээж түмэн үед хүртэл илжрэх үгүй уламжилмуй. Жанжин хэрвээ дунжуод тусалбаас харин урвасан сайд болоод сударт тэмдэглэглэвээс түмэн үеийн муу нэрийг үлдээх болой” хэмээсэнд люйбү даруй ширээнээс бууж ёслон өгүүлрүүн: “миний санаа нэгэнт тогтов. сытү битгий сэжиглэгтүн!” хэмээсэнд Ван юнь өчрүүн: “Хэрвээ хэргийг бүтээн чадахгүй болбоос гэдрэг зовлонг уримуй” хэмээсэнд люйбү зүүсэн илдээ сугалж мөрөө хатган цус гаргаж тангараглав. Үүнд Ван Юнь тал өгч өгүүлрүүн: “Хань улсын тахилга тасрахгүй болбоос цөм жанжны хүртээсэн нь болой. гагцхүү битгий задруул, тухайд арга буй тул тэр үес мэдүүлсүгэй!” хэмээсэн хойно Люйбү цөмийг хүлээн авч одов.

Түүнээс Ван юнь даруй пү шөши түшмэл сүньруй, сыли сяовэй түшмэл Хуан Ванийг залж зөвлөхүйд сүньруй өгүүлрүүн: “Эдүгээ хааны өвчин сая илаар болжээ. Нэгэн үгэнд уран хүмүүнийг зарж мэй Үд илгээн “Хэрэг зөвлөмүй!” хэмээн дунжуог залуулаад нэгэнтээгүүр хааны зарлигийг люйбүд тушаан өгч ордны хаалганы дотор хуягт цэрэг бүгүүлж дунжуог дагуулан ормогц албаас энэ сайн арга болой хэмээсэнд Хуан Вань өгүүлрүүн: “Хэн очвоос болмуй” хэмээсэнд сүньруй хэлрүүн: “люйбүгийн нэгэн хотын 112 гурван улсын үлгэр ци дү юй түшмэл лисү дунжуо биеэ дэвшүүлэх үгүй хэмээн үргэлж хорсном бөлгөө. Хэрвээ энэ хүмүүнийг илгээвээс дунжуо лав сэжиглэхгүй” хэмээсэнд Ван юнь “сайн!” хэмээж даруй люйбүг авч ирээд зөвлөхүйд люйбү өгүүлрүүн: “Урьд өдөр намайг хэлж дин зянь янг алуулсан нь бас тэр хүмүүн болой. Эдүгээ хэрвээ очихгүй болбоос би урьдаар түүнийг алсугай!” хэмээгээд хүмүүн зарж сэмээр лисүг авч ирсэн хойно люйбү өгүүлрүүн: “анх ах чи намайг хэлж дин зянь яныг алаад дунжуод дагуулсан бөлгөө. Эдүгээ дунжуо дээдэд болбоос тэнгэрийн хөвгүүнийг мэхлэн дордод болбоос олон амьтныг дарлаж муу харгис цөм төгсөөд сахиус хүмүүн цөм занамуй. гүн чи тэнгэрийн хөвгүүний зарлиг бичгийг авч мэй Ү хотод очоод дунжуог бараалхалд авч ирж цэрэг бүгүүлэн алсан хойно хамтын хүчээр Хань улсын хааны төрийг тэтгэж шударга сайд болсугай хэмээмүй. Эрхэм чиний санаанд ямар буй?” хэмээсэнд лисү өгүүлрүүн: “би бас хэдийнээ хөгшин хулгайг арилгая хэмээн санаад удав. гагц адил зоригтон үтүйд хорсож байсан бөлгөө. Эдүгээ жанжин энэ мэт болбоос үнэхээр тэнгэрийн өгсөн завшаанболой. лисү би ямар аймшиггүй хоёр сэтгэл баймуй” хэмээгээд сум хугалж ам тангараг тавив. Ван юнь өгүүлрүүн: “гүн хэрвээ энэ хэргийг чадваас өндөр эрхэм түшмэл олохоос юунд зовмуй” хэмээв.

Түүнээс дэд өдөр лисү арван хэдэн морьт хүмүүнийг авч мэй Ү хотод хүрэхүйеэ зарц хүмүүн орж “Хааны зарлиг бичиг ирэв” хэмээн мэдүүлсэнд дунжуо оруул хэмээв. лисү орж ёслохуйд дунжуо асууруун: “Хаанаас ямар зарлиг бичиг буй” гэхэд лисү өгүүлрүүн: “Хааны өвчин сая илаар болсон тул бичиг цэргийн түшмэдийг Вэй яндянь харшид цуглуулж сууринг Тайшид уламжлахыг зөвлөмүй хэмээн тийнхүү энэ зарлиг бичиг хүрч иржээ”. дунжуо өгүүлрүүн: “Ван юньгийн санаа ямар буй?” хэмээсэнд лисү Өгүүлрүүн: “Ван сытү нэгэнтээ хүмүүн гаргаж суурийг уламжлах мандал байгуулаад, эзэн гүнгийн хүрч ирэхийг хүлээн амуй” гэв. дунжуо ихэд баярлан өгүүлрүүн: “Өчигдөр шөнө нэгэн луу миний биеийг бүрхэв хэмээн зүүдлэв. Энэ өдөр үнэхээр энэ баярын мэдээг сонсов. цагийг алдаж болохгүй!” хэмээн даруй итгэлтэй жанжин лизюэ, гуосы, Жанжи, фаньчоу дөрвөн хүнээр гурван мянган сайн цэрэг дагуулан мэй Үг сахиулаад өөрийн бие нийслэлд очихоор бэлтгүүлсэн хойно лисүд хэлрүүн: “би хаан сууваас чамайг Жи зинь Ү түшмэл болгосугай!” хэмээсэнд лисү мөргөж ёслоод “сайд” хэмээжээ. дунжуо эхийн дэргэд аяарлахаар80 оров. Тэр үес эх нь ер илүү настай болжээ. Эх нь асууруун: “Хөвгүүн чи хаана очмуй?” гэхэд дунжуо өчрүүн: “Хань хааны суурийг хүлээхээр эчмүй. Эхийн бие удалгүй эх дагина болох болой” хэмээсэнд эх нь өгүүлрүүн: “би ойр хэдэн өдөрт миний мах таталдаж зүрх түгшмүй. Энэ сайн ёр бус” гэхэд дунжуо өгүүлрүүн: “Улсын эх болсугай хэмээн аху тул яахин урьдаас сэрэгдүүлэх тэмдэг ирэхгүй аж” хэмээгээд даруй эхээс салан гарч ирэв. Хөдлөхдөө дяочаньд хандан: “би хаан сууваас чамайг гүйфэй81 өргөмжилсүгэй!” хэмээсэнд дяочань доторх учрыг толь мэт гэгээн мэдэх боловч хуурмагаар баярдах өнгө гаргаж хишигт мөргөв.

80 салах ёс гүйцэтгэх

81 Эрхэм татвар - Хятадын үе үеийн хаад доод тал нь найман зуу гаруй, дээд тал нь 62 мянган хатан, татвар эмтэй байжээ. Тэднийг 72 зэрэгт хуваадаг байсны хоёрдахь зэрэглэл нь энэ юм.

Тэндээс Дунжуо, Мэй Үгээс гарч тэргэнд суугаад өмнийг халхлан хойно өмөглөж чан аньгийн зүг ирэв. гучин газар явсангүй суусан тэрэгний нэгэн хүрд гэнэт хугарав. дунжуо тэрэгнээс бууж морь унаж яваад бас арван газар явсангүй. Тэр морь янцгаан сугсрахад хазаар цөм тасрав. дунжуо лисүгээс асууруун: “Тэрэгний хүрд хугарч морины хазаар тасарсан нъ ямар ёр буй” хэмээсэнд лисү өгүүлрүүн: “Эдүгээ Тайш Хань хаан төрийг хүлээх тул хуучныг гээж шинийг халаад хас тэрэг алтан эмээлийг эдлэх ёр болой” хэмээсэнд дунжуо баярлаж түүний үгийг итгэмжлэв. дэд өдөр бас яван атал гэнэт салхи шуугин салхилаад харанхуй будан тэнгэрийг бүрхэв. дунжуо лисүгээс асууруун: “Энэ бас ямар ёр буй”. лисү өчрүүн: “Эзэн гүн луун сууринд суух тул эрхгүй улаан гэрэл улбар будан татаж тэнгэрийн сүрд туслах нь болой” хэмээсэнд дунжуо бас баярлаад сэжиглэсэнгүй явсаар хотын гадна хүрсэнд зуун түшмэд цөм гарч угтав. гагц лирү өвчтэй тул угтахаар ирж чадсангүй. дунжуо чансангийн ордонд орсон хойно люйбү орж баяр хүргэхүйд дунжуо өгүүлрүүн: “би хаан сууваас чамаар дэлхий дахины цэрэг бүгдийг захируулсугай!” хэмээсэнд люйбү ёслон мөргөөд даруй цацрын өмнө хонов. Тэр шөнө арав шахам бага хүүхэд хотын гадна дуулахуйд тэр дуу салхины аяар сонсогдох нь: “мянган газрын өвс юутай хөххөн аж. арван өдөр дээр амьдран чадахгүй” хэмээн дуулах дуу адбиш уяралтай. дунжуо лисүгээс асууруун: “бага хүүхдийн дуулах дуунд ямар өлзий зовлон буй” гэхэд лисү өчрүүн: “Тэр мөнхүү лю овогт мөхөж дун овог мандмуй хэмээх санаа болой” хэмээжээ. 

Түүнээс дэд өдөр өмнө жагсаал жагсааж дунжуо бараалхалд орохуйд гэнэт үзвээс нэгэн бомбо82 хар дээл, цагаан малгай өмсөж гартаа нэгэн урт шураг мод бариад дээр нь нэгэн хос алд бөс уяж хоёр үзүүрт тус бүр нэгэн “Ам” хэмээх үсэг бичжээ. дунжуо лисүгээс асууруун: “Энэ бомбо ямар санаа буй”. Лисү өгүүлрүүн: “Энэ хийдсэн хүмүүн83 ажээ” хэмээгээд цэргийн ардыг дуудан хөөж явуулав. Дунжуо бараалхалд орохуйд олон түшмэд цөм төрийн хувцас өмсөж замын хажууд угтав. лисү гартаа эрдэнийн илд барьж тэргийг түшиж явсаар бэй емэнь хаалганд хүрмэгц цэргүүдийг цөм хаалганы гадна үлдээж гагц тэргийг түлхэх хорь илүү хүмүүн лүгээ хамт оров. Дунжуо холоос үзвэл Ван Юнь нар цөм сэлэм барьж хаалганы дэргэд зогсож байх тул дунжуо ихэд цочиж лисүгээс асууруун: “Илд барих нь ямар санаа буй” гэхэд Лисү өчихгүй тэргийг түлхэж шууд орохуйд Ван Юнь их дуугаар өгүүлрүүн: “Урвасан хулгай энд хүрч ирсэн атал цэргийн ард юунд гар хөдлөхгүй буй” хэмээхүйд хоёр этгээдээс зуу илүү бүгсэн цэрэг хамт гарч жадалбаас дунжуо дээлийн дотор хуяг өмссөн тул нэвтрэхгүй цээж шархдаж тэрэгнээс унаад их дуугаар дуудан өгүүлрүүн: “Миний хөвгүүн фэнсянь хаана буй” гэхэд Люйбү тэрэгний хойноос гарч ирээд их дуугаар өгүүлрүүн: “Зарлигаар хулгайг алмуй!” хэмээгээд нэгэн жадаар хулгайг шувт чичиж алав.

82 дао буюу бомбын шашинтан

83 сэтгэцийн өвчтөн

Лисү хэдийнэ тэргүүнийг огтолж гартаа барьжээ. Люйбү зүүн гарт жадыг барин баруун гараар өврөөс зарлиг бичгийг гаргаж их дуугаар өгүүлрүүн: “Зарлигаар урвасан сайд дунжуог алав. бусдыг цөм асуухгүй” хэмээсэн хойно жанжин түшмэд цөм “Түмэн наст” хэмээн дуудав. Хожмын хүмүүн дунжуогийн тул гуньхарсан шүлгийн үг:

“Эзэрхэг төр бүтвээс хаан ван болоод

Эгнэгт гавьяа эс бүтвээс баян эрхмийг алдмуй

Эрхт тэнгэрийн зарлиг гажуугүйг хэн мэдсэн аж

Эрхэмсэг Мэй Ү балгасан бүтмэгц бие нэгэнт үхэв”

Түүнээс люйбү бас их дуугаар өгүүлрүүн: “Дунжуод тусалж догшин болгосон нь цөм лирү болой. Хэн эчиж баримуй” гэхэд лисү гарч өгүүлрүүн: “би эчихийг хүсмүй!” хэмээв. гэнэт хаалганы гадна хашхирах дуу гармуй. Хүмүүн ирж хэлрүүн: “Лирүгийн гэрийн боол лирүг хүлээд өргөхөөр ирэв” хэмээжээ. Ван юнь даруй зээлд аваачиж алуулав. Бас Дунжуогийн ясыг зээлийн дунд тавьж олноо үзүүлжээ. Дунжуогийн бие тарган тул сахих цэргүүд гал ноцоож хүйсэнд талбиад зул болговоос биеийн тос газар дүүрэн урсмуй. Зуун овогт үүнийг өнгөрөхүйд гараар толгойг цохиж хөлөөр ясыг эс өшиглөгчид үгүй. Ван юнь, Люйбү, Хуан Пүсүн, Лисүд таван түмэн цэрэг өгч Мэй Үд илгээгээд Дунжуогийн гэр хөрөнгө хүн амыг бичиглэн хураав.

Тэндээс лизюэ, гуосы, Жанжи, фаньчоу нар дунжуо нэгэнт үхээд люйбү ирэх шахсаныг сонсоод даруй цэргээ авч шөнө дүл лянжоугийн зүг одов. люйбү мэй Үд хүрч урьдаар дяочанийг аваад Хуан пүсүн, мэй Ү балгасан дотор байсан сайн өрхийн охид хүүхэд цөмөөр талбиулав. Гагц дунжуогийн ураг төрөл бол хөгшин залуу гэж ялгалгүй цөмийг алав. Дунжуогийн эх бас алагджээ. дунжуогийн дүү дунминь, ач хөвгүүн дунхуаныг цөм алж толгойг олноо үзүүлэв. Мэй Үд хураан байсан шар алт хэдэн арван түмэн лан, цагаан мөнгө хэдэн зуун түмэн лан, торго дурдан, сувд эрдэнэ, хэрэгслийн зүйл, амуу будааг тооловч барахгүй. Үүнийг цөм хураан аваад эгэж Ван юньд мэдүүлсэн хойно Ван юнь олон цэрэгт шан хишиг хүртээгээд их харшид хурим бэлдэж олон түшмэдийг цуглуулан баярлан уулцав. гэнэт нэгэн хүмүүн ирж мэдүүлрүүн: Дунжуогийн ясыг зээлд талбиж байтал нэгэн хүмүүн ирж ясыг тэвэрч ихэд уйлав” хэмээхүйд Ван юнь уурлаж өгүүлрүүн: “Дунжуог алсанд олон иргэн баярлахгүй нь үгүй атал энэ ямар учиртай хүмүүн болоод аймшиггүй гагцаар уйлмуй? цэрэг ардыг дуудаж хурдан барьж авчир!” хэмээн илгээв. Удсангүй барьж ирсэнд олон түшмэд үзээд эс цочин сонирхох нь үгүй. Тэр бол өөр хүмүүн бус харин сыжун түшмэл Цай Юн болой. Ван юнь зандарч өгүүлрүүн: “Дунжуо болбоос сөргүү хулгай болой. Энэ өдөр алсан нь улс төрийн завшаан бөлгөө. Чи Хань улсын сайд хэмээгдэж агаад харин Хань улсын тул баярлахгүй гэдрэг хулгайн төлөө уйлах нь ямар учир болой?” хэмээсэнд цай юн ялаа хүлээж өгүүлрүүн: “Цай Юн би хэдий эрдэм үгүй боловч мөн их журмыг мэдмүй. ямар аюулгүй улсыг тэсэргүүлж дунжуогийн зүг болмуй. Гагц нэгэн цагийн өршөөснийг бодож санамсаргүй уйлав. Өөрөө ял ихийг мэдэвч гүнгийн уучлахыг хүсмүй. Хэрвээ миний нүүрт үсэг шивж хөлийг огтлоод Хань улсын судар бичгийг залган бичүүлж бүтээгээд үүгээр олох ялыг тайлуулбаас цай юн миний завшаан болой” хэмээсэнд олон түшмэд цай юнгийн эрдмийг хайрлаж цөм хүчлэн авармуй. Тайфү түшмэл ма риди бас нууцаар Ван Юньд өгүүлрүүн: “Цай бөсе84 ертөнцөд хэтийдсэн эрдэмтэн тул хэрвээ Хань улсын судрыг залган бичиж бүтээвээс үнэхээр цаглашгүй хэрэг болой. Нэндээ түүний шударга элбэрэлт нэр угаас алдаршсан тул хэрвээ энэ учирт албаас дэлхий дахины эрмэлзлийг алдахад хүрмүй” хэмээсэнд Ван юнь өгүүлрүүн: “Эрт Хань сяо Ү хаан сыма цянийг алсангүй. Хойно судар бичиг зохиолгосонд муутган бичсэн нь хойч үед хоцорчээ. Эдүгээ улсын улирал буурч төрийн засаг самуурсанд зальхай сайдад бийр бариулан бага эзний ойр байлгаваас болохгүй. Хаанд тусгүй бөгөөд бид ч мөн түүний дэмий шүүмжлэлийг эдлэхэд хүрэх болой” гэхэд ма риди дуугүй хойчоор олон түшмэдэд өгүүлрүүн: “Ван юнд ойр үгүй буюу. сайн хүмүүн хэмээгч улсын хэлхээ болой. судар хэмээгч улсын хууль болой. Хэлхээг сөнөөж хуулийг байгуулбаас яахин удах аж” хэмээв. Ван Юнь, ма ридигийн үгийг авахгүй цэргийн ардаар цай юнг гянданд хорьж хөвчдөн алав. Тэр үед олон түшмэд сонссон бүхэн цөм нулимс асгаруулав.

Хожмын хүмүүний шүүмжилсэн нь: “Цай юнгийн Дунжуогийн тул уйлсан нь үнэндээ буруу. Гэвч Ван Юнгийн алсан бас хэтрэв” хэмээн шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Самуун Дунжуо харгислан эзэрхэж өршөөлгүй явахад

Сайд Сыжун юунд харин биеэ мөхөөсөн буй

Тэр үед хэрвээ Жүгө мэт Лунжунд нуугдсан аваас

Тэрслүү самууныг үйлчилж биеэ хөнгөлөх явдал буй”

Тэндээс Лизюэ, Гуосы, Жанжи, Фаньчоу Шаньсид оргон очоод Чан Ань хотод хүмүүн зарж “ялыг уучилна уу!” хэмээн бодрол бичиг айлтгасанд Ван Юнь өгүүлрүүн: “Дунжуогийн муугаар явсан нь цөм энэ дөрвөн хүмүүний тусалсан учир тул эдүгээ хэдийгээр дэлхий дахиныг хэлтрүүлэвч гагц энэ дөрвөн хүмүүнийг хэлтрүүлж болохгүй” хэмээсэнд тэр үгийг хойш лизюэд хэлэхээр очсон хойно лизюэ өгүүлрүүн: “Хэлтрүүлэхийг гуйваас болохгүй тул тус тус амьдрах замыг эрвээс болмуй” хэмээхэд зөвлөлийн сайд зясюй өгүүлрүүн: “Олон авгай нар цэргээ орхиж гагцаар явбаас нэгэн айлын дарга мөн барьж чадах болой. шаньси газрын хүмүүнийг өдөөн цуглуулаад харьяат цэрэг мориор хавсаж чан аньгийн зүг байлдан ороод дунжуогийн хариуг авч өгөхөд хүрэх үгүй. Хэрэг бүтвээс хааныг үйлчлэн үүгээр дэлхий дахиныг тэгшитгэвээс болмуй.

84 цай юньгийн өргөсөн нэр 

Хэрвээ дийлэхгүй болбоос тэр цагт явахад удахгүй болой” гэхэд лизюэ түүний өгүүллийг “мөн!” хэмээгээд Силян мужийн газар цуу үг гарган өгүүлрүүн: “Ван юнь энэ газрын хүмүүнийг цөм хүйс тэмтэрсүгэй хэмээж буй” гэхэд олон иргэн цөм айн эмээлцэв. Бас дахин задруулан хэлсэн нь: “Хугасаар үхэвч тусгүй. Харин намайг дагаж урвацгаа!” хэмээсэнд олон цөм “дагахыг хүсмүй!” хэмээгээд тэр дороо арван хэдэн түмэн хүмүүн цуглав. Үүнийг дөрвөн замаар хувааж чан аньгийн зүг байлдахаар ирэхэд замд дунжуогийн хүргэн Жунлан жанжин түшмэл Нюфү таван мянган цэрэг авч хадам эцгийн төлөө өс авахаар эчихэд учирсан лизюэ даруй цэргийг нийлүүлж түүнийг гавшгай болгон дөрвөн замын цэрэг дараа дараагаар оров. Ван Юнь Силян мужийн цэрэг ирэхийг сонсож Люйбүг залж ирээд зөвлөхүйд Люйбү өгүүлрүүн: “Сытү битгий зовогтун! Тэр хулгана мэт ардыг юунд тоонд тооцмуй” хэмээж даруй Лисүг авч угтаж ирэв. Лисү урьдаар угтан байлдахуйд цав хэмээн Нюфүд уулзаад нэгэн зэрэг дайлалдсанд Нюфү тэсэхгүй буруулан явав. санамсаргүй тэр шөнийн хоёр жинд Нюфү лисүгийн бэлтгэлгүйг завшиж хүрээг дарахаар ирсэнд Лисүгийн цэрэг сарнин дутааж гучин газар илүү буруулан цэргийн их хагас алагдав. Люйбүд золгохоор ирсэн хойно Люйбү ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Чи юунд миний хурц сүрийг бууруулав?” хэмээн даруй Лисүг алаад толгойг цэргийн хүрээний үүдэнд өлгөв. 

Дэд өдөр Люйбү цэрэг орж Нюфү лүгээ байлдахуйд Нюфү яахин люйбүд тэсэх аж. Хэвээр дарагдаж явав. Тэр шөнө Нюфү итгэлт хүмүүн Хучирыг дуудаж зөвлөн өгүүлрүүн: “би люйбүгийн баатар хэцүүг яавч мөчөөрхөж чадахгүй. Харин лизюэ нарын дөрвөн хүнээс далд алт мөнгө, эрдэнийн зүйлийг хулгаж нуугаад ойр дотны нөхөр гурав дөрвөн хүмүүнийг дагуулан цэргийг гээж эчихэд

Хүрэх үгүй” хэмээхэд Хучир тэр үгийг дагаж мон гаөнө алт мөнгийг нуун авч цэргээ орхиж гурав дөрвөн хүмүүнийг дагуулан яваад нэгэн голыг гэтлэхүйд Хучир тэр алт мөнгийг олсугай хэмээн сэтгэж Нюфүг алаад толгойг огтолж люйбүд ирэв. люйбү учрыг асуухуйд дагасан нөхөр гэрчилж хэлрүүн: “Хучир Нюфүг алаад түүний алт мөнгийг булаан авав” хэмээхүйд Люйбү ихэд уурлаж Хучирыг алаад цэргээ дэвшүүлэхэд лизюэгийн цэрэг лүгээ учрав. Люйбү түүний жагсаал жагсаахыг хүлээхгүй жад барьж морио ташуурдан цэргийг дохиж ороход лизюэгийн цэрэг хүлээж чадахгүй тавин газар илүү эгэж уулыг түшиж хүрээ буув. Гуосы, Жанжи, Фаньчоуг залж зөвлөж өгүүлрүүн: “Люйбү хэдий баатар хэцүү боловч арга бодлогогүй тул зовних хэрэггүй. Би цэрэг авч уулын амыг сахиж өдөр бүр өдөөж байлдсугай! Гуо жанжин чи цэрэг авч түүний хойдыг цохигтун! Эртний Фэн Юэ жанжин Чу улсын цэргийг хөнөөсөн аргыг дуурайж харанга цохивоос цэрэг орж хэнгэрэг дэлдвээс цэргээ хураасугай! Жанжи, Фаньчоу хоёр жанжин цэрэг хувааж хоёр замаар шууд чан анийг авахаар эчвээс Люйбү толгой сүүлийг хамгаалан чадахгүй болж лав дарагдмуй” хэмээхүйд олноор түүний аргыг хэрэглэв.

Тэндээс Люйбү цэрэг авч уулын дор хүрсэн хойно лизюэ цэрэг авч байлдахаар ирэхүйд люйбү уурлаж дайран гарваас лизюэ буруулж уулын дээр гараад уулын дээрээс сум чулуу бороо мэт бууж ирэхүйеэ Люйбүгийн цэрэг ойр очиж чадахгүй байтал гэнэт гуосы хойноос байлдахаар ирэв. Люйбү даруй эгэж байлдтал гагц хэнгэрэг дэлдэх дуун сонсогдож гуосыгийн цэрэг нэгэнтээ эчив. люйбү сая цэргээ хураасугай гэтэл харангын дуу гарч лизюэ бас байлдахаар ирэв. люйбү байлдаж завдаагүй байтал хойноос гуосы бас цэрэг авч байлдахаар ирэв. Люйбү хүрч иртэл бас хэнгэрэг дэлдэн цэргээ хураав. Энэ мэтээр люйбүг бачимдуулсанд уур хилэн цээжинд тулжээ. Ийнхүү залгалдаагаар хэдэн өдөр болж байлдсугай хэмээвээс болохгүй. зогссугай хэмээвээс болохгүй цухалдаж атал гэнэт нэгэн хүмүүн морь довтолгон ирж мэдүүлрүүн: “Жанжи, фаньчоу хоёр замаар цэрэг авч чан анийг халдахаар очоод нийслэл хот ихэд түгшүүртэй болжээ хэмээмүй” хэмээсэнд Люйбү даруй цэргээ авч эгвээс Лизюэ, Гуосы хойноос алахаар ирэв. Люйбү байлдах санаагүй гагц урагш явахуйд цэрэг морь ихээр хохиров. Чан Ань хот доор хүртэл хулгайн цэрэг үүл тунарч будан татсан адил хотыг хаав. Люйбү байлдваас тус үгүйн дээр цэргийн ард люйбүгийн догшноос айж олонтоо хулгайг дагав. Үүнд Люйбү маш сэтгэл зовном бөлгөө.

Тэндээс хэдэн өдрийн хойно дунжуогийн үлдэл намын лимөн, Ванфан нар хотын дотор байсан тул хулгайн дотоод туслагч болж хот хаалгыг хулган нээсэнд дөрвөн замын цэрэг нэгэн зэрэг цугаар хотод оров. Люйбү зүүнийг дайран барууныг нэвтлэн байлдавч зогсоож чадахгүй болсон тул хэдэн зуун морьт цэргийг авч чин суомэнь хаалганы гадна очоод Ван юнийг дуудаж өгүүлрүүн: “Хулгайн хүчин их болов. сытү морь унаж над лугаа боомтыг гараад өөр бодлого эрсүгэй!” хэмээхүйд Ван юнь өгүүлрүүн: “Төр гүрний сахиусны гайхамшигт шүтэж улс төрийг амуулах85 нь миний хүсэл болой. Хэрвээ чадахгүй болбоос Ван юнь би биеэ улс төрд өргөж үхмүй. Зовлонд тушааж хэлтрэхийг эрэх хэргийг би үйлдэхгүй. Миний төлөө Гуаньдунгийн олон гүнгүүдэд гуйж улс төрийг сэтгэлд агуулж явах болов уу хэмээгтүн!” хэмээсэнд Люйбү дахин давтан шаардавч Ван Юнь маргаж явахгүй, удалгүй хаалга бүхнээс галын утаа тэнгэрт тултал мандсанд люйбү арга буюу эм хүүхдээ орхиж нэгэн зуу илүү морьт цэрэг авч нисэх мэт боомтыг гараад Юаньшуг дагахаар одов.

Түүнээс Лизюэ, Гуосы цэргээ талбиж булаан дээрэмдэж Тай чанцин түшмэл Жунфү, Тайфү түшмэл Лүкүй, Да Хунлү түшмэл Жоухуань, хаалгыг захирах сяовэй түшмэл Цүйле, дотоод морьт цэргийг захирах Сяовэй түшмэл Ванци цөм улсын зовлонд үхэв. Хулгайн цэрэг дотоод харшийг тойрон хааж ихэд шахам болсонд гочиха86 сайдууд хааныг сюаньпин мэнь хаалганы дээр гарч самууныг зогсооно уу хэмээн залсанд лизюэ нар шар шүхрийг үзэж цэргүүдийг зогсоон “Түмэн наст эзэн!” хэмээн дуудав. сяньди хаан асрыг түшин зогсож асууруун: “Сайд та айлтгахгүйгээр даруй цэрэг авч Чан Ань хотод орж ирээд яасугай хэмээмүй?”.

85 амаржуулах

86 шадар

Лизюэ, Гуосы дээш хандаж айлтган өгүүлрүүн: “Дун Тайши нь хааны зүтгэлт сайд учиргүйгээр Ван юньд алагдсан тул сайд бид тусгайлан өс авахаар ирэв. Аймшиггүй урвасан нь бус. Гагц Ван Юнд олж учирваас бид даруй цэрэг эгмүй” хэмээсэн тухайд Ван Юнь хааны дэргэд байсан тул мөнөөх үгийг сонсож хаанд айлтгаж өгүүлрүүн: “Сайд би угаас улс төрийн тулд арга үүсгэсэн бөлгөө. Эдүгээ хэрэг нэгэнт иймд хүрсэн тул хаан гагц сайд намайг хайрлаж улс төрийг эндүүлж болохгүй. Сайд би бууж хоёр хулгайд учрахыг гуймуй” хэмээсэнд хаан харин түвдэхгүй байсанд Ван Юнь Сюаньпин Мэнь хаалганы асраас харайж буугаад их дуугаар өгүүлрүүн: “Ван Юнь энд буй” хэмээхүйд Лизюэ, Гуосы хоёр илдээ гаргаж зандан “Дун Тайшид ямар ял буй хэмээн чи алсан бэ?” хэмээсэнд Ван Юнь өгүүлрүүн: “Дунжуогийн ял тэнгэрт тулж газарт дүүрчээ. Хэлэлцэж барахгүй. Алагдсан өдөр Чан Ань хотын олон түшмэд иргэн харилцан баярлалцав. Гагцхүү чи сонссон үгүй үү?”. Лизюэ, Гуосы өгүүлрүүн: “Дунжуод ял байнам. Маньд ямар ял буй хэмээн уучлахгүй аж” Ван Юнь ихэд харааж өгүүлрүүн: “Сөргүү хулгай юунд илүүц өгүүлнэм. Ван Юнь би энэ өдөр үхвээс барав”. Хоёр хулгай гар өргөмөгц Ван Юнийг асрын дор алаад нэгэнтээгүүр хүмүүн гаргаж Ван Юньгийн угсаа төрөл хөгшин залууг цөм хорлосонд түшмэд иргэн үл нулимс асгаруулсан нь үгүй.

Сударч түшмэлийн магтсан шүлгийн үт:

“Шударга Ван Юнь арга ухаан хэрэглэж

Шуламс Дунжуогийн нэг насыг төгсгөв

Сэтгэлдээ улс орны хорслыг өвөрлөж

Хөмсөгтөө өвөг дээдсийн заналыг зангиджээ

Баатар уур өндөр огторгуйд мандаад

Шударга зориг ударасад87 одноо нэвтэрчээ

122

Гайхамшиг сүнс эдүгээ болтол хоцорч

Гарьдын асарт зэрэглэсээр болой”

Түүнээс Лизюэ, Гуосы нар зөвлөж өгүүлрүүн: “Нэгэнтээ энд хүрч ирсэн хойно тэнгэрийн хөвгүүнийг алаад их үйлсийг бодолхийлэхгүй ямар цагийг хүлээмүй” хэмээгээд даруй илдээ өргөж их дуугаар бархиран дотоод ордноо алахаар оров.

Энэ чухамхүү:

“Хулгайн тэргүүлэгчийг алаад гамшиг сая намхармагц

Хоршоо дагагсад солбицон явж зовлон бас иржээ”

Эгнэгт сяньди хааны амь ямар болохыг доор бүлэгт үзтүгэй!

87 сарны зурхайн хорин найман одны нэг, монголоор дөрвөлжин хур одон; элдэв тэнгэртэн.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top