Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд хуваарийн дагуу зорчиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05


Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн автобус энэ сарын 3-ны өдрөөс эхлэн хуучин хуваариараа явж эхэлжээ.

Тодруулбал, автобус өглөө бүр 7 цаг 30 минутад Драгоноос хөдөлж байгаа аж.

Улаанбаатар-Улаан-Үд хооронд зорчиход тасалбар нь том хүн 84 000, хүүхэд 7-12 настай бол тал зардлаараа явж байгаа юм байна.

Харин Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд автобус өглөө бүр Улаан-Үдээс 7 цаг 30 минутад хөдөлнө. Тасалбар нь том хүн 3000 рубль болсон ба зорчигч их байгааг тооцоолон тасалбараа урьдчилан захиалах нь тохиромжтой аж.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.117) 2024 оны 08 сарын 15

Автобус Улан-үдэд хэдэн цагт очих уу

2  |  0
Top