Меган Фокс улаан хивсний ёслол дээр найз залуугаасаа ЗУГТАВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

Холливудын нэрт жүжигчин Меган Фокс өнгөрөгч ням гарагт болсон "Daily Front Row 2022" шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээгүүр алхах үедээ найз залуу MGK-д тоомжиргүй хандсан нь хүмүүсийн хараанд өртжээ. 

Хосууд саяхан сүй тавьсан. Өвөрмөц шийдэл бүхий сүйн бөгжөөр хайр дурлалаа баталгаажуулсан тэднийг маргалдсан байж болзошгүй хэмээн зарим хүмүүс таамаглаж байна. 

 

 

Жүжигчин бүсгүй өнгөрөгч гуравдугаар сард эмээгийнхээ буйдангаас сэдэвлэсэн хувцас өмссөн тухайгаа бичсэн нь түүнийг онигоонд оруулсан гэхэд хилсдэхгүй.

Үүнээс хойш олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо биеэ ихэд цэгнэх болсон тэрээр энэ удаад ч мөн онигоонд орохоос татгалзан даруу байхаар шийдсэн бололтой.

Хосууд оролцсон арга хэмжээ бүрдээ этгээд гэмээр үйлдэл гаргаж, бусдаас өвөрмөц хувцаслан, олны анхаарлыг татдаг. Харин энэ удаад даруу байхаар шийдсэн Меганы хүслийг найз залуу нь ойлгоогүй бололтой хэмээн фенүүд нь дүгнэжээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.140.226) 2022 оны 04 сарын 15

гоё хүүхэн ийм салбадайтай суух гэж.. цагаан арьст репчин гэж юу байдагийн..?

0  |  1
Top