81 настай Аль Пачиногийн 28 настай ЗАЛУУ амраг

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

"Загалмайлсан эцэг" киноны од 81 настай Аль Пачино өөрөөсөө 53 насаар дүү бүсгүйтэй болздог болохыг эх сурвалжууд баталлаа. Тэд хөл хорионы үед дотносон болзож эхэлжээ. 

Түүний найз бүсгүй 28 настай Нур Альфаллах өмнө нь 78 настай Мик Жаггер, 60 настай тэрбумтан Николас Берггруен нартай болзож байсан бөгөөд чинээлэг гэр бүлээс гаралтай, хөрөнгөтэй эрчүүлтэй болздог тухай эх сурвалжууд дурджээ. 

 

 

Нур Альфаллах "Sony"-ийн "Lynda Obst Productions"-ийн Дэд ерөнхийлөгч бөгөөд одоогоор хоёр киноны зураг авалт эхлүүлээд байгаа аж. 

 

 

Аль Пачиногийн хувьд 2020 онд Израилийн жүжигчин Мейтал Доханаас салсан. 42 настай Мейтал Дохан "40 орчим насны зөрүү сүүлдээ хүндрэлтэй болж эхэлсэн. Хөгшин, тэр тусмаа Аль Пачинотой хамт байх хэцүү. Бид маргалдаж саяхан хоёр тийш болсон. Мэдээж би түүнд хайртай. Хүнд хэцүү үед дэргэд минь байсанд талархдаг. Өв залгамжлалын нэг хэсэг болсондоо ч мөн баяртай байдаг. Энэ миний хувьд нэр төрийн хэрэг. Бидний дунд ийм харилцаа үүссэнд баяртай байдаг. Гэхдээ тэр надад зөвхөн цэцэг л авч өгсөн. Түүнийг мөнгө үрэх дургүй гэдгийг яаж эелдгээр хэлэх учраа олоогүй" хэмээсэн нь багагүй шуугиан тарьж байжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.47.30) 2022 оны 04 сарын 15

Од юм чинь дээ

0  |  1
Top