Дэлхий даяар алдартай болсон "Game Of Thrones" киноны жүжигчин Жозеф Гэтт энэ сарын эхээр насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон хэргээр баривчлагджээ.
50 нас хүрч байгаа Гэттийн гэрт Лос Анжелесын цагдаа нар нэгжлэг хийн, улмаар түүнийг баривчилсан гэх бөгөөд онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.
Мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд түүнийг 5000 ам.долларын батлан даалтаар суллаад байгаа аж.
Жүжигчин Гэтт өнөөдөр энэ тухай өөрийн твиттер хуудаснаа бичсэн бөгөөд "Саяхан миний эсрэг гаргасан аймшигт, худал гүтгэлгийн тухай хэлэхийг хүсэж байна. Тэд 100 хувь буруу бодож байна. Өнөөдрийн хэвлэлийн хурлаар тэдний худал хэлж буйг нотлох болно. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд цагдаа болон LAPD-тай хамтарч ажиллах болно. Би нэр төрөө цэвэрлэх тэр сайхан цагийг тэсэн ядан хүлээж байна. Энэ нь худал зүйл болохыг ойлгон, дэмжиж байгаа бүх хүмүүст баярлалаа" хэмээсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )