~Орчин үеийн үлгэрийн дээрх хайр өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Шаргал үст үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Британийн хамгийн алдартай загварлаг гэр бүлийн царайлаг залуутай уулзснаар тэдний хайр дурлалын романс эхлэх бөгөөд тэдний тухай болон хуримын эргэн тойрон дахь мэдээллээс хүргэе.~
Тэрбумтан, хөрөнгө оруулагч Нелсон Пелтз, загвар өмсөгч Клаудиа Хеффнер нарын охин Никола Пелтз болон поп од Виктория Бекхэм, домогт хөл бөмбөгч Девид Бекхэм нарын хүү Бруклин Бекхэм нарыг болзож байгаа тухай мэдээлэл цацагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ.
Тэдний хурим Пелтзийн гэр бүлийн "Palm Beach" дэх эдлэнд болж өнгөрсөн бөгөөд олны танил алдартай эрхмүүд уг хуримд уригджээ.
Сүйт бүсгүйн хуримын даашинзыг "Valentino" брэндийн дизайнер урлажээ. Сүйт бүсгүйн ээж уг даашинз дээр сахиус болгон муу бүхнээс хамгаалах нүдийг хатгамал хэлбэрээр хатгуулсан байна . Өндөр өсгийтийн оронд флатформ ултай гутал сонгон өмссөн сүйт бүсгүй бусдын харцыг эрхгүй булаах аж.
Тэрээр үс засалтаа 1990-ээд оны үед хит болж байсан Клаудиа Шифферийн үс засалтаас санаа авчээ.
"Songbird" аян дээр аавынхаа гараас хөтлөн гарч ирсэн Никола Пелтзийн гэрч охидын дунд Харпер Бэкхэм байжээ.
Сүйт залуу Бруклин Бекхэм Dior брэндийн хослол өмссөн байх бөгөөд энгэртээ хадмуудынхаа бэлэглэсэн Anita Co брэндийн очир эрдэнийн гинж зүүсэн байх аж.
Албан ёсны ёслол дууссны дараа зочид "HMR Designs"-ын чимэглэсэн цагаан өнгийн асарт саатан зоог барьсан бөгөөд энэ үеэр 12 хүний бүрэлдэхүүнтэй жазз хөгжмийн хамтлаг өөрсдийн үзүүлбэрийг үзүүлжээ. Энэ үеэр хосуудын гэр бүлийнхэн сэтгэлийн үгээ хэлж, шинэхэн хосууд хамтдаа бүжиглэсэн байна.
Мөн хосууд хуримынхаа үеэр Украинд хандив үзүүлэхийг олон нийтэд хандан уриалсан бөгөөд сүйт бүсгүйн эцэг, эх их хэмжээний хандив өргөхөө илэрхийлжээ.
Бэкхэмийн хөвгүүд
Хөл бөмбөгч Дэвид Бэкхэм хөвгүүдийн хамтаар Dior брэндийн хослолоор гоёжээ. Тэдний зан чанарын хослол бүрт нь шингээн урласан байна.
Зууны хурим
Тэдний хуримд нийтдээ 26 сая орчим австрали доллар зарцуулагджээ. 2014 онд болсон Ким Кардашъяан болон Канье Уэст нарын тансаг хуримаас хойш ийм хэмжээний тансаг хурим болоогүй гэнэ. Зууны хурим хэмээн нэрлэгдээд байгаа уг хуримыг анх 3.9-5.2 сая ам.доллар хэмээн үнэлж байжээ. Харин хуримын дараа 26 сая австрали доллараар үнэлэгдээд байгаа бөгөөд бүх цаг үеийн хамгийн үнэтэй хуримын жагсаалтад дээгүүр байр эзэлж байна.
Хуримын зочид
Хуримд Холливудын алдартнууд төдийгүй Лондонгийн элит зиндааны хүмүүсээр дүүрэн байсан гэхэд хилсдэхгүй. Ойрлолцоогоор 500 орчим зочид хуримд уригдсан бөгөөд Жижи Хадид, Николь Ричи, Серена, Венус Уильямс, Эва Лонгориа, Элизабет Херли, Том Брэди, Жизель Бюндхен болон Бекхэмийн гэр бүлийнхний дотны найзууд болох алдарт тогооч Гордон Рэмси болон түүний эхнэр Тана нар багтжээ.
Мөн алдарт "Spice Girls" хамтлагийн гишүүд баяр хүргэхээр ирсэн бөгөөд Snoop Dog DJ-ийн үүргийг гүйцэтгэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Долларын эздийн нэг энэ хүн охинтойгоо суулгахын тулд Бэкхамын хүүг 1. Өөрийнхөө жүүд шашиндаа оруулж авсан. 2. Өөрийнхөө овог нэрийг өгсөн 3. Өөрийнхөө эдлэн газар дээр хуримыг нь хийж зардлыг нь даасан. Тэгэхээр Бэкхамын хүү гэрлэсэн биш энэ хүний охин гэрлэж гэр бүлдээ 1 жүүд гишүүн нэмж авсан гэсэн үг. 1 ёсондоо Бэкхам хүүгээ энэ гэр бүлд бүрмөсөн баяр хийж өгч бна гэсэн үг, мөнгөний төлөө. Ямар бна? Ихэнх хүмүүс ойлгохгүй л дээ гэхдээ...
Zochiddoo Belén mungu beleglehiig urialsan Ter bvh mungu Ukrain ulsad tuslah tuslamjiin neg gedeg bolno gej Victoria Beckham helsen
Goy goy