Оскараас болж Чэннин Татумтай маргалдсан Тэнди Ньютон ажлаасаа ХАЛАГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Жүжигчин Тэнди Ньютон "Magic Mike: The Last Dance" кинонд тоглож байсан ч гэр бүлийн асуудлаас болоод зураг авалтад оролцохоос татгалзсан тухай мэдээлэл цацагдаж байсан. 

Харин үүний цаадах шалтгаан Оскараас эхлэлтэй бөгөөд тэрээр жүжигчин Чэннин Татумтай тайзан дээрх алгадалтын тухай ширүүн маргаан дэгдээсэн байна. Тэдний маргаан хурцадмал байдалд шилжиж улмаар Чэннин Татум зураг авалтын талбайг орхин одсон аж. 

Киноны зураг авалт эхлээд 11 хонож байсан ч гол дүрийн жүжигчид дахин хамтран ажиллаж чадахгүйд хүрчээ. Тус киноны гол дүр болох Чэннин Татум продюсерийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Тэнди Ньютоны дүрийг Салма Хайек бүтээхээр болоод байгаа аж. 

Мөн Чэннин Татум HBO-ийн бүтээж байгаа "Max" кинонд Тэнди Ньютонтой үргэлжлүүлэн тоглож чадахгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд кино багийнхан хэдэн мянган долларын алдагдалд орсон байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
6784(192.82.91.154) 2022 оны 04 сарын 17

Тэнэгтдэг бна. Салма хэйк чинь намхан бүдүүн толгойноосоо том цэлцийсэн хөхтэй дөрвөлжин эрүүтэй. Яагаад ч тэр дүрд тохирохгүй

1  |  0
Top