Гэрэл зургийн эх сурвалж: Tsahiur.mn сайт
Tsahiur.mn сайтын бэлтгэсэн 15 настай ганц бие ээжийн тухай мэдээлэл цахим орчинд цагцагдсан нь олон хүний анхаарлыг татжээ.
14 настай байхдаа хүчирхийлэлд өртөн, жирэмсэн болсон түүнд олон нийт хандив тусламж үзүүлэхээр сэтгэл нэгдээд байна.
Жүжигчин Б.Цэцэг охинд гэр авч өгөхөөр болсон бол доторх тавилгыг нь жүжигчин М.Баярмагнай хариуцахаар болсноо мэдэгдлээ.
Энэ тухай тэрээр "Өглөө босоод ямар бузар амьтны тухай сонсов оо? Тэр муу охиныг хүүхэдтэй үнэхээр өрөвдлөө. Цэцэг Бямбаа гэр өгөх юм гэнэ. Би харин "Нийслэл хүүхэн" киноныхоо зураг авалтад зориулж гэрийн бүх тавилгыг худалдаж авсан байсныгаа бүгдийг нь охинд өгөхөөр шийдлээ. Тиймэрхүү эрийн сүг болсон бузар амьтдыг цаазалмаар байна" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.



Сэтгэгдэл ( 0 )