Загварын ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг болоод байгаа Ким Кардашъяан өнгөрсөн лхагва гарагт Сан Фернандод явж байхдаа папарацичдын дуранд өртжээ.
Улаан өнгийн хүзүүтэй цамц, савхин банзал, Balenciaga брэндийн улаан гутал өмссөн тэрээр яг л "The Incredibles" хүүхэлдэйн киноны баатар шиг харагдах аж.
Мөн хар өнгийн үслэг хүрээтэй нарны шил болон цүнх нь түүний төрхийг улам тодотгосон байх бөгөөд "Магадгүй Эдна Моүд түүнд ийм дүр төрх санал болгосон байх" хэмээн интернэт хэрэглэгчид хошигнож эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )