ДУУЛИАН | Рианна найз залуугаасаа САЛСАН гэв үү?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Дуучин Рианна болон Эйсап Роки нар хоёр тийш болсон гэх мэдээлэл өнөөдөр (2022.04.15) цацагдаж эхэллээ.

Уг мэдээлэл хамгийн анх LOUIS_via_ROMA хэмээх загварын нөлөө бүхий твиттер хуудаснаа нийтлэгдсэн бөгөөд "Рианна, Эйсап Роки нар салжээ. Түүний найз залуу гутлын загвар зохион бүтээгч Амина Муаддитай дотно харилцаатай байсан нь ил болжээ" хэмээх утга бүхий нийтлэл цацсан нь энэхүү дуулиан дэгдэх гол үндэс болоод байна. 

Парисын загварын долоо хоногийн үеэр тэд дотноссон байж магадгүй хэмээн фенүүд нь таамаглаж буй бөгөөд хосууд энэ тухай ямар нэгэн тайлбар хэлээгүй байна. 

Мөн энэ тухай мэдээлэл үнэн эсэх тал дээр өөр бусад эх сурвалжууд ямар нэгэн тайлбар хэлээгүй байгаа аж. 

 

 

 

Амина Муадди 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top