Өчигдөр дуучин Рианнаг найз залуу нь болох A$AP Rocky нь хуурсан тухай мэдээлэл дэлхий даяар тархсан. Энэхүү мэдээлэлд Рианна болон A$AP Rocky нар ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа бол нэр холбогдоод буй дизайнер Амина Муадди энэхүү ярианд тайлбар өгчээ.
Тэрээр "Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан ямар ч ор үндэслэлгүй худал мэдээлэлд хариу тайлбар өгөх шаардлагагүй гэж боддог. Ялангуяа ийм бусармаг худал зүйлд. Иймэрхүү хорон санаагаар зохиосон хуурамч хов живийг би анхнаас нь нухацтай авч үзэхгүй гэж бодсон. Гэсэн ч сүүлийн 24 цагийн дотор бодит зүйлийг үл тоон ямар нэгэн сэдвийг маш хурдан сэвдэг, юуг ч хязгаарлаж чадахгүй нийгэмд амьдарч байгааг минь санууллаа. Хүний амьдралын хамгийн сайхан, баяр ёслолын шинжтэй байх ёстой үеүдэд бүр ч биш" хэмээжээ.
Амина Муадди энэхүү цуу яриа дан ганц өөрт нь биш хайрлан, хүндэлж явдаг гэр бүлд нь хамаатай тул ийнхүү тайлбар бичих болсон тухайгаа дурджээ.
Энэхүү цуу ярианд Рианна болон A$AP Rocky нар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Эх сурвалжуудын дурдаж буйгаар хосууд одоог хүртэл хамтдаа, ямар ч асуудалгүй байгаа тухай дурдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )