Холимог тулааны спортын томоохонд оддын нэг Конор Макгрегорын шүүх хурал өнгөрөгч пүрэв гарагт Дублин хотод боллоо.
Түүнийг зургаан төрлийн зөрчилд буруутгасан бөгөөд өнгөрөгч гуравдугаар сарын 22-ний өдөр Дублин хотын баруун хэсэгт Bentley маркийн автомашинаа унаж яваад цагдаа нарт саатуулагдсан байна.
Тэрээр аюулгүй байдлыг сахих журмыг хоёр удаа зөрчиж, даатгалгүй тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн үнэмлэхгүйгээр жолоо барьсан, даатгал болон жолооны үнэмлэх аваагүй зэрэг зургаан төрлийн зөрчилд буруутгагдсан бөгөөд ирэх зургадугаар сарын 23-ны өдөр шүүх хурал дахин хуралдахаар болсон аж.
Конор Макгрегорыг батлан даалтаар гаргасан бөгөөд тэрээр шүүх хурлын үеэр нэг ч үг хэлээгүй гэнэ. Өнгөрсөн оны долдугаар сард болсон тэмцээний үеэр хөлөө хугалан хүнд гэмтэл авсан тэрээр сэтгүүлчдэд "бэлтгэлдээ шууд орохыг тэсэн ядан хүлээж байна. Хөл минь өдөр ирэх тусам сайжирч байгаа. Үүндээ сэтгэл хангалуун байна" хэмээн хэлсэн бөгөөд цаашид тулалдах эсэхийг эрүүл мэндийн байдлаасаа хамааран шийднэ гэдгээ мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )