"Хүннү төр, хаан цус хоёр ариуслаа гэж хүн болгонд дуулдахаар хашхир"...
Дорнын их яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны бүтээл "Тамгагүй төр" жүжиг шинэ өнгө аястайгаар тайзнаа дахин амиллаа. 1998 онд анх тайзнаа тавигдаж байсан энэхүү түүхэн туульсийн эмгэнэлт драмын жүжиг Б.Баатарын найруулгаар физикл драм төрлөөр дахин тавигдаж байгаа бөгөөд өнөө цагийн шилдэг жүжигчид гол дүрүүдийг бүтээжээ.
Найруулагч Ч.Найдандорж сонинд өгсөн ярилцлагадаа "Монголд тайз байна, жүжигчид байна, найруулагч байна, зохиолч алга" хэмээн хэлсний дараа Б.Лхагвасүрэн гуай түүнд уг жүжгийн зохиолыг өгсөн бөгөөд өнөөг хүртэл ийнхүү тоглолгдсоор байна.
Найруулагч Б.Баатарын хувьд Б.Лхагвасүрэн агсныг амьд ахуйд үзэгчдэдээ дахин толилуулахаар зөвлөлдөж, скиз зургаа гаргаад байжээ. Харамсалтай нь нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн тэнгэрт одож бүтээлээ дахин төрөх агшныг харж чадаагүй ч түүний оюун бодлоос гарсан сод бүтээл үеийн үед ийнхүү дуурсагдан үлдэж байна.
Хүннү төрөө бүтэн үлдээхийн тулд хайртай бүхнээсээ хагацаж буй хааны тухай өгүүлэх уг жүжгийн гол дүрүүдэд жүжигчин Г.Эрдэнэбилэг, У.Уранчимэг, С.Болд-Эрдэнэ, О.Дөлгөөн, Б.Шинэбаяр, Ш.Доржсүрэн нар тогложээ.



























Сэтгэгдэл ( 2 )
Anujin giin al odoo ungursuun darvaisan
Baatriin tojigniu uner anujingiihaas unerteed bhiin haha