Цуу ярианаас зугтсан хосууд Барбадосыг ЗОРЬЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Өнгөрсөн долоо хоногт хөл хүнд Рианнаг араараа тавиулсан тухай мэдээлэл цацагдсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ.

Уг цуу яриа гарсны дараа Рианна болон A$AP Роки нар төрөлх улс болох Барбадосыг зорьсон бөгөөд тэднийг энэхүү цуурхлаас зугтаан нутаг буцлаа хэмээн хэвлэлүүдээр шуугих болжээ. 

Энэхүү цуу яриаг гаргасан дизайнер Луис Писано өнгөрсөн баасан гарагт уучлалт гуйсан бөгөөд "Хэн надад ингэж хэлсэн гэдгийг хэлэхгүй. Үүний төлөө хэн нэгнийг буруутгахгүй. Би л үүнийг бичих шийдвэр гаргасан. Өөрийн хийсэн үйлдэл болон нэр дурдагдсан хүмүүсээс албан ёсоор уучлалт хүсэж байна. Надад ямар ч шалтгаан байгаагүй. Твиттерийн драмад хэтэрхий орооцолдож замбараагүй зүйлс хийн хэтэрхий хол явчихлаа" хэмээсэн байна.  

Хосууд уг цуурхлын тухай ямар нэгэн тайлбар хийгээгүй бол дизайнер Амина Муадди өөрийн инстаграм хуудсаар дамжуулан уг яриа ор үндэсгүй, худал зүйл гэдгийг мэдэгдсэн юм

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top