Реппэр Mrs.М энэ сарын 15-нд "Daughter of Khan" дууны клипээ цацлаа.
"Хааны охин" хэмээх дууны клипэнд тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг өргөж яваа спортын бүсгүйчүүд тоглож, эртний хатадын эрхэмсэг төрхийг бүрдүүлсэн нь олны анхаарлыг ихээр татжээ.
Дэлхийн аварга, хүндийг өргөлтийн спортын ОУХМ, Гавьяат тамирчин М.Анхцэцэг, Таеквондогийн улсын есөн удаагийн аварга Б.Намуун, Сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан, Боксын ОУХМ, Гавья тамирчин М.Нандинцэцэг нар рэппер бүсгүйн клипэнд тоглосон байна.
Mrs.М "Warner Music"-тэй Монголоос анх удаа гэрээ хийсэн уран бүтээлч.
Тэрээр энэхүү шинэ уран бүтээлийнхээ талаар "Би гадагшаа зах зээл рүү гарах зорилготой англиар дуу хийсэн. Дууны нэр нь "Хааны охин". Монгол эмэгтэйчүүдээрээ бахархдаг учраас хүндэлж явдаг, бахархууштай хүмүүсээ үлгэр жишээ болгон оруулсан. Дайчин, тэвчээртэй, мундаг байхаас гадна маш сайхан эмэгтэйчүүд ард нь байдаг гэдгийг монгол хатны хувцсаар гоёж харуулахыг зорьсон. Бүх эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй, бас дайчин. Дууны продюсер нь Америктаа нэлээн мундаг хүн байдаг. Та бүхэн минь дэмжээд өгөөрэй, баярлалаа" хэмээсэн байна.
Түүний тухай "Lifted Asia" хэмээх Азийн хип хоп уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг хуудсанд "Нэгэн цагт Чингис хааны арми Ази тивийг бүхлээр нь ноёрхож байсан шиг Mrs.M эрчүүд давамгайлсан Монголын хип хоп ертөнцөд өөрийн байр сууриа эзэлжээ" хэмээн дэмжжээ.




Сэтгэгдэл ( 1 )
Таеквондогоос Намуудаас өөр тамирчин авахгүй яасан юм бэ!!!