Холливудын алдарт жүжигчин Жулия Робертс кино урлагтаа эргэн ирлээ.
Тэрээр сүүлийн 20 жилийн турш романтик, инээдмийн кинонд тоглоогүй бөгөөд сүүлийн дөрвөн жилийн турш ямар ч кинонд дүр бүтээгээгүй юм.
Тун удахгүй түүний тоглосон "Диваажинд очих тийз" романтик төрлийн кино нээлтээ хийх бөгөөд түүний нөхрийн дүрд сайн найз болох Жорж Клуни тогложээ.
Кино уран бүтээлд оролцолгүй удсан Жулия Робертс "Өнгөрсөн хугацаанд үнэндээ надад тохирох кино олдоогүй гэж хэлж болно. Цаг хугацаа хурдан өнгөрч байгаад би үнэхээр их гайхсан. Хүмүүс романтик, инээдмийн кинонд тоглохгүй байгааг минь хийх хүсэлгүй байна хэмээн тодорхойлох нь бий. Би сүүлийн 18 жилийн турш гурван хүүхэдтэй болсон. Нөхрийн маань ажлын хуваарь, хүүхдүүдийн хичээлийн хуваарь, зуны амралт үргэлжлээд л. Би энэ зүйлсийг хийхийг хүссэн" хэмээсэн байна.
Гэрийн эзэгтэй байх нь түүнд таалагддаг учир ээж, эхнэр, эзэгтэй байгаагаараа үргэлж бахархдаг тухайгаа мөн дурджээ.
Хүүхдүүдээ бага байхад хажууд нь байхын тулд ажлаасаа хөндийрсөн түүнийг кино урлагт эргэн авчирсан "Gaslit" кино энэ сарын 24-нд нээлтээ хийх бол "Диваажинд очих тасалбар" кино нь ирэх аравдугаар сард үзэгчдийн хүртээл болох аж.
Сэтгэгдэл ( 1 )
Жулиа минь дээ чамайг ингээд дахиад харахад сайхан байнаа.