Өнгөрөгч ням гарагт Палестин болон Израильд болж буй мөргөлдөөнийг эсэргүүцсэн жагсаалд оролцсон Бэлла Хадидыг Израилийн тал шүүмжилжээ.
Уг жагсаалд оролцохдоо Бэлла Хадид Палестин үндэсний хувцас өмсөж, төрийн далбааг нь барьсан байх аж.
Палестин болон Израилийн хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөн хурцадмал байдалд шилжээд байгаа энэ үед Бэлла Хадидын энэ үйлдэл нь Еврейчүүдийг устгах нэг талын уриалга болж байна хэмээн Израилийн тал үзэж байгаагаа мэдэгджээ.
Твиттер дэх Израилийн албан ёсны хуудаснаа "Бэлла Хадид зэрэг алдартнууд еврейчүүдийг далайд хаяхыг зөвшөөрч байгаа нь Еврей улсыг устгахыг дэмжиж байна гэсэн үг. Энэ ердөө Израиль, Палестины тухай асуудал байх ёсгүй. Энэ хүний эрхийн тухай асуудал байх ёстой" хэмээн бичсэн нь Палестины талыг хэт барьж буй Бэлла Хадидыг шүүмжлэлд өртөхөд хүргэжээ.
Бэлла Хадидын аав Палестин гаралтай. Төрснөөсөө хойш олон улсад цагаачилсан түүний аав болон гэр бүл нь төрөлх Палестин улсдаа хандив тусламж удаа дараа үзүүлж, энх тайван тогтоохыг уриалсаар байгаа билээ.
Палестин улсын тухай инстаграм хуудаснаа нийтлэх үед постыг нь удаа дараа устгасан инстаграмыг шүүмжилсэн Бэлла Хадид цаашид ч тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )