Дэлхий дахинаа алдартай "Friends" киноны жүжигчид болох 53 настай Женнифер Энистон, 57 настай Корени Кокс нар алдар нэрд хүргэсэн кинондоо хүндэтгэл үзүүлэв.
Тэд "Friends Forever" хэмээх бичиг бүхий футболк өмсөн инстаграм хуудаснаа пост оруулсан байх бөгөөд зураг дээрх футболкийг худалдаанд гаргаад байгаа бөгөөд олсон орлогоо буяны байгууллагад хандивлахаар болсон байна.
Дан ганц футболкоор зогсохгүй "Найзууд" киноны дүрүүд болон тодорхой үйл явдлуудыг дүрсэлсэн малгай, юүдэнтэй цамц, цамц, аяга, утасны гэр зэргийг худалдаж авах боломжтой бөгөөд ердөө дөрвөн долоо хоногийн турш худалдаалагдах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )