Араар тавилтын цуу ярианд өртсөн A$AP Роки найз бүсгүй Рианнагийн хамтаар төрөлх улс Барбадос руу аялахаар явсан. Хосууд өнөөдөр Америкт эргэн ирсэн бөгөөд ирсэн даруйд нь A$AP Рокиг амь насанд халтай зэвсэг хэрэглэсэн гэх шалтгаанаар цагдаа нар баривчилсан билээ.
Түүний Лос Анжелес дахь гэрт нь нэгжлэг хийн нэг хайрцаг баримт цуглуулсан бөгөөд 550.000 ам.долларын батлан даалтад гарган суллажээ.
A$AP Роки өнгөрөгч 11-р сарын 6-нд болсон буудалцаанд оролцсон нь тогтоогдсон бөгөөд цагдаа нар "Хоёр танил хоорондоо маргалдаж, улмаар нэг нь гар буугаар буудсан бөгөөд сэжигтэн өөр хоёр эрэгтэйн хамтаар хэргийн газраас оргон зайлсан" хэмээн мэдээлсэн.
Хохирогч руу хэд хэдэн удаа буудсанаас нэг сум нь зүүн гарыг нь онож шархдуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )