"Big Bang" хамтлагийн экс гишүүн Сынри 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлж, цэргийн хорих ангид хоригдож байгаа билээ.
Нийт есөн төрлийн гэмт хэрэгт буруутгагдсан түүний дүү өөрийн инсаграм хуудаснаа "Тэр та бүхнийг санаж байгаа шүү залуусаа. Түүнд хэлэхийг хүссэн зүйл байвал надтай холбогдоорой. Би түүнд дамжуулж өгье" хэмээн бичсэн нь олны анхаарлыг ихээр татаад байна.
"Big Bang" хамтлаг энэ сарын 5-ны өдөр дөрвөн гишүүнтэйгээр эргэн ирэлтээ хийж "Still Life" хэмээх дуугаа цацсан. Энэ нь Сынригийн хувьд том цохилт болсон байж ч мэднэ.
Сынригийн дүү 2019 онд түүнийг гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл цацагдахад "Ахыг минь битгий шархлуулаач" хэмээн уриалж байсан бөгөөд энэ удаад ч мөн олон нийтэд хандан ийн уриалга гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )