Жулия Фоксийн АЮУЛТАЙ сонголт

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Жүжигчин Жулия Фокс өнгөрсөн бямба гарагт тун ч өвөрмөц бөгөөд аюултай хувцаслалттай явж байгаад папарацичдын дуранд өртжээ. 

Тэнгэрт тулсан өндөр гэх тодорхойлолтод нийцэх өсгийт өмсөж, утсаар холбогдсон торгон даашинзтай алхах тэрээр дотуур хувцас өмсөөгүй байсан нь мөн л халуун сэдвүүдийн нэг байв. 

Түүний даашинзны уяа сул байсан нь фенүүдийнх нь сэтгэлийг багагүй чилээж буй бололтой. Хэрэв энэхүү гуталтай явж байгаад унах юм бол өвдөгний үе нь гэмтэх аюултай аж.

 

 

Сүүлийн үед өөрийн гэсэн хувцасны трэндийг бий болгоод байгаа тэрээр өмнө нь хотын гудамжаар өөрийн загварчилсан хувцастай алхсан нь олны анхаарлыг багагүй татсан. 

Түүний ийнхүү анхаарал татах болсон нь Ким Кардашъяан болон Канье нартай холбоотой байж мэднэ.

 

 

Кимийн экс нөхөр Канье Уэсттэй болзож байхдаа Кимтэй ижилхэн хувцасладаг гэх шүүмжлэлд өртөж байсан Жулия энэ удаад Кимийн дотуур хувцас өмсдөггүй тухай яриаг сонссон даруйдаа уг үйлдлийг гаргасан нь санаандгүй тохиолдол биш ч байж мэднэ хэмээн зарим мэдээллийн хэрэгслүүдээр бичиж эхэлжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
del(202.55.188.91) 2025 оны 03 сарын 13

наркоман

1  |  0
(124.158.64.135) 2025 оны 03 сарын 13

ийм юмыг энд тавьдаг бас сонин баян тансаг хүмүүс өөр санаа зовох юмгүй хүнлэг сэтгэл гэж угаас тэдэнд заяагаагүй учир солиорч чадаж байна. Е р нь хэрэв үүнийгээ хөгжил үзвэл хүмүүс бүгд нүцгэн,бүр шалдан бөгс нуудгайгаа ил харуулан явцгаах болно.Тэгээд түүхийн хүрд эргэдэг учир хүй нэгдэлдээ буцах юм байна. Харин дайн хийх маягаар сүйрч байж нүцгэлэх бол асуудлыг бас жаахан бодож үзүүштэй юм боловуу

1  |  0
зочин (150.129.143.93) 2025 оны 03 сарын 13

Солиорчихдог байх .

1  |  1
Top