Хатан хааны гэр бүлийн гишүүд хүссэн загварын хувцсаа, хаанаас ч олж чадах боломжтой хэдий ч нэг өмссөн хувцсаа хэд хэдэн удаа өмсөх нь бий.
Хунтайж Филипп 1947 онд анх хуримдаа зориулан өмсөж байсан гутлаа 60 жилийн дараа ч өмсөж байсан гэдэг. Анна гүнж 1970-аад онд өмсөж байсан хувцсаа байнга өмсдөг бөгөөд Элизабет гүнж хэмнэлттэй байдлаараа алдартай нэгэн. Олон нийтийн арга хэмжээнд үргэлжид нэг л хувцсаа өмсдөг байсан бөгөөд түүнийг олон нийт ихэд сайшаадаг байсан билээ.
Зарим хүмүүс үүнийг нь хэмнэлттэй хэмээн харж байхад зарим нь бүдүүлэг үйлдэл гэх нь бий.
Үүнийг үл тоон хааны гэр бүлийнхэн өөрсдийн дуртай хувцсыг өмссөөр байгаа бөгөөд үүнийг гэрчлэх 10 жишээг эх дэлхийн өдрийг тохиолдуулан танилцуулъя.
Кэйт Миддлтон энэхүү цагаан даашинзыг арван жилийн зайтай өмсжээ
Хатан хаан цагаан өнгийн чимэглэлтэй Тиффани брэндийн цэнхэр хослолтойгоо хаа ч гэрэлтдэг
Меган Маркл сүй тавих ёслолын үеэр өмссөн бор даашинзаа жилийн дараа дахин өмсжээ
Диана гүнж хувцсаа үргэлж загварчлан өөр хэв маягаар өмсдөг байжээ
Кэйт Миддлтон энэхүү гутлаа 18 жилийн турш өмсжээ
Меган Марклын энэхүү шаахай Австрали, Өмнөд Африкийн орнуудад аялах үед нь ихэд хань болжээ
Диана гүнжийн хувцсаа загварчилсан байдал
Хатан хааны дуртай хослол
Меган энэхүү даашинзаа Нелсон Манделаг хүндэтгэн хоёр удаа өмсжээ
Гүнгийн авхай энэхүү даашинзаа арга хэмжээнд зориулан зургаан жилийн зайтай өмсжээ
Сэтгэгдэл ( 0 )