Плас сайз моделиудын төлөөлөл болсон супер модель Эшли Грэм өнгөрөгч нэгдүгээр сард Малахи, Роман хэмээх хоёр ихэр хүүгээ төрүүлсэн билээ.
Гурван хүүхдийн ээж болоод байгаа тэрээр жирэмслэлтийн явцад үүссэн язралтын сорвио ил гарган зургаа авсан нь олон бүсгүйчүүдийн дэмжлэгийг авчээ.
Энэ жил 34 нас хүрч байгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа бие галбир, байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх нь юунаас ч эрхэм зүйл гэдгийг эерэгээр сурталчилдаг нэгэн.
2020 онд "Elle" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Шинээр үүсэж буй язралтын сорви болон миний биед гарсан өөрчлөлтүүдийг харахад эмэгтэйчүүд бид бүгд супер баатрууд шиг л санагддаг" хэмээн ярьсан бөгөөд үүнээс хойш өөрийгөө байгаагаар нь хайрлая хэмээх уриа дэлгэрээд байгаа билээ.

.png)
.png)
.png)
.png)




Сэтгэгдэл ( 0 )