Жүжигчин Меган Фокс "Glamour UK" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Бид хоёр бие биенийхээ цусыг зан үйлийн зорилгоор уудаг" хэмээн хэлсэн нь багагүй шуугиан тариад байна.
Тэрээр "Хүмүүс бие биенийхээ цусыг уудаг гэхээр жаахан төөрөлдөж, аяга аягаар нь уудаг "Хаан ширээний тоглоом" кинон дээрх шиг бодож байж магадгүй. Бид ердөө хэдхэн дуслыг л зан үйлийн зорилготойгоор хэрэглэдэг" хэмээн ярьжээ.
Тэд өнгөрсөн нэгдүгээр сард сүй тавьсан бөгөөд энэ тухай зарлахдаа "Эхнэр нөхөр хоёр энэхүү баяраа тохиолдуулан бие биенийхээ цусыг уусан" хэмээн бичиж байсан. Үүнээс өмнө нэгнийхээ цусаар дүүргэсэн хуруу шилийг хүзүүндээ зүүдэг байсан нь багагүй шуугиан дэгдээсэн бөгөөд зарим хүмүүс тэднийг бүдүүлэг хэмээн шүүмжилж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Erguu atsnuud