Өмнөд Солонгосын алдартай жүжигчид болох Хён Бин, Сон Еэ Жин нар бал сараа Америкт өнгөрүүлж байгаа билээ.
Тэд саяхан NBA Playoff-ийн тоглолт үзэж байгаад папарацичдын дуранд өртсөн бөгөөд спортын хорхойтон хосууд тамирчдын зургийг ихэд идэвхтэй авч байсан гэнэ.
Тэдний бал сар тун удахгүй өндөрлөнө. Уулзаж эхэлсэн газартаа бал сараа хийхээр явсан тэдний зургийг фенүүд нь авч олон нийтийн сүлжээнд тарааж байгаа нь зарим хүмүүсийн эгдүүцлийг хүргэх болжээ. Учир нь тэдний хувийн амьдралд хэтэрхий оролцож, төвөг учруулж байна хэмээн фенүүд нь үзэж байгаа бөгөөд аюулгүй байдалд нь санаа зовж буйгаа мөн коммэнт хэлбэрээр илэрхийлж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хоёр кимчи бал сараа хэрхэн тэмдэглэх, папарацид өртөх эсэх нь маньд ямар хамаатай, юу нь сонин байгааг ойлгодоггүй ээ, сэтгүүлчээ