Дуучин Жастин Биберийн эхнэр Хэйли Бибэр өөрийн инстаграм хуудаснаа саяхан болж өнгөрсөн хүндхэн явдлынхаа тухай ярьжээ.
Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард тархинд нь цус харвасан гэх оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ үеэрээ зүрхний мэс ажилбарт орсон тэрээр "Энэ маш хурдан болсон. Би санасныг бодоход хурдан эдгэрсэн. Намайг зүрхний цоорхойтой гэж оношилсон. Тавдугаар зэрэг буюу хамгийн хүнд хэлбэрт шилжсэн байсан учраас бүлэгнэсэн цус тэр цоорхойгоор гарч тархинд хүрснээр бага хэмжээний харвалт үүссэн. Эмч нар үүний шалтгааныг олж тодруулсанд маш их талархаж байна. Аймшигтай гэж хэлж болохуйц энэхүү нөхцөл байдлаас гарч, амьдралаа үргэлжлүүлэх боломжтой болсондоо сэтгэл хангалуун байна" хэмээжээ.
Түүнийг эмчлүүлж байх үед Жастин Бибер үргэлж хажууд нь байсан гэдэг. Мөн фенүүддээ хандан түүний төлөө залбирч өгөхийг хүссэн бөгөөд тухайн үед үнэхээр "аймшигтай" байсан хэмээн дурдсан байна.



Сэтгэгдэл ( 0 )