Жүжигчин Жонни Депп болон Амбер Херд нарын шүүх хурал үргэлжилсээр байна. Үүнтэй холбогдуулан жүжигчин Амбер Хердийн хэсгийг "Aquaman 2" киноны хэсгээс хасах тухай саналд хоёр сая гаруй хүн гарын үсгээ зуржээ.
Нийтдээ гурван сая хүн уг саналд гарын үсэг зурвал найруулагчид энэхүү саналыг харгалзан үзэх боломжтой болох бөгөөд "Aquaman 2" киноны зураг авалт өнгөрсөн нэгдүгээр сард дуусжээ.
Киноны нээлтийг 2023 онд хийхээр төлөвлөөд байсан. Гэсэн ч уг маргаантай холбоотойгоор нээлтийн тов хойшилж магадгүй болоод байгаа бөгөөд зураг авалтыг дахин эхлүүлж ч магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
Жүжигчин Жонни Деппийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул "Карибын тэнгисийн дээрэмчид" кинонд тоглох эрхгүй болсон. Шүүгдэж буй шүүгдэгчдэд тэгш хандах хэрэгтэй учраас нөхрөө хүчирхийлдэг байсан Амбер Хердийн ч мөн кинонд тоглох эрхийг хасах хэрэгтэй хэмээх олон нийт үзэж байгаагаа ийн илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )