Реалити шоуны од Ким Кардашъяан Канье Уэстээс салсныхаа дараа 28 настай комедиан Пэт Дэвидсонтой болзох болсон билээ. Үүнийг эсэргүүцсэн Канье Уэст хачин жигтэй үйлдэл хийх болсон бөгөөд Пэт Дэвидсоныг ДОХ-ын халдвартай хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээлж байсан.
Харин энэ тухай Пэт Дэвидсон нэгэн тоглолтынхоо үеэр дурдсан бөгөөд энэхүү бүх мэдээлэл нь ямар ч утгагүй, худал зүйл хэмээв. Өнөөг хүртэл ямар нэгэн тайлбар өгөлгүй байсан тэрээр энэхүү үйлдлээ "Кимийг хүндэлсэндээ" хэмээн тайлбарлажээ.
Ким Кардашъяаны хувьд Канье Уэстэд хандан олон нийтийн сүлжээнд гүтгэлгийн чанартай мэдээлэл цацахгүй байхыг сануулсан бөгөөд сэтгэцийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэхийг санал болгосон байна.
Канье Уэстийн хувьд салалтынхаа дараа экс эхнэртэйгээ ижилхэн бүсгүйчүүдтэй болзох болсон. Тэднийг Ким шиг хувцаслаж, адилхан зүйлс бэлэглэх болсон түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй болсон тухай мэдээлэл мөн гараад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Дох л дутаж гэнэ эд нарт
Дүү хүүхнийг нь л шаачихгүй юу америкууд тоохгүйшд