Каяли Женнер төрснийхөө дараа жин хасах НУУЦААСАА хуваалцжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 01

Дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг болсон Каяли Женнер хоёр дахь хүүхдээ өнгөрөгч хоёрдугаар сард өлгийдөн авсан билээ. Хоёр дахь жирэмслэлтийнхээ үеэр 28 кг орчим жин нэмсэн тэрээр тун удахгүй хуучин жиндээ очих гэж байгаа тухайгаа хуваалцжээ.

Ердөө гуравхан сарын дотор 18 гаруй кг хасаад байгаа тэрээр "40 паунд. Эрүүл тэвчээртэй байхыг хичээж байна. Алхах болон сунгалт хийх нь миний хамгийн дуртай хослол" хэмээн бичиж өөрийн туршлагыг хуваалцжээ. 

Тэрээр энэ удаагийн төрөлт нь өмнөхөөсөө хэцүү байгаа тухай дурджээ. Бие махбод болон сэтгэл санааны хувьд уналтад орсон тэрээр эргэн хэвийн байдалдаа орохын тулд хичээж байгаагаа инстаграм хуудсаараа дамжуулан ийн мэдээлсэн байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top