Амбер Херд тээгч эхийн тусламжтай төрүүлсэн охиныхоо зургийг ДЭЛГЭЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 01

Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа Амбер Херд тээгч эхийн тусламжтайгаар төрүүлсэн бяцхан охиныхоо зургийг олон нийтэд анх удаагаа дэлгэжээ. 

2021 оны дөрөвдүгээр сард Оона Пэйж хэмээх бяцхан охинтой болсон тэрээр өөрийгөө охины ээж болон аав хэмээн танилцуулсан байна. Амбер Херд хүүхэд тээх боломжгүй болсон учраас тээгч эхэд үр шилжүүлэн суулгах замаар охинтой болсон бөгөөд эр бэлгийн эсийн эзнийг одоогоор зарлаагүй байгаа аж. 

 

 

Энэ тухай Амбер Херд "Энэхүү мэдээг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Дөрвөн жилийн өмнө би хүүхэдтэй болохоор шийдсэн. Бүх зүйлийг өөрөө хийхийг хүссэн. Эмэгтэй хүн болж төрсний хувьд хамгийн чухал зүйлийн тухайд ийм зүйл ярих нь утгагүй байж ч мэднэ. Хүүхэдтэй болохын тулд заавал хуримын бөгж хуруундаа зүүх шаардлагагүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Миний нэг хэсэг, хувийн амьдрал минь хэн нэгний хувьд асуудал болохыг би хүсэхгүй байна. Охин минь 2021 оны дөрөвдүгээр сарын 8-нд төрсөн. Түүнийг Оона Пэйж Херд гэдэг. Тэр миний үлдсэн амьдралын минь эхлэл" хэмээн бичсэн байна. 

 

 

Амбер Хердтэй 2016-2018 оны хооронд болзож байсан Элон Маск эр бэлгийн эсийн донор болсон байж магадгүй гэх таамаг бий.

Талийгаач ээж Пэйжийнхээ нэрийг охиндоо өгсөн Амбер Херд энэ тухай ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд охиноо ийнхүү ил болгосон нь шүүхээс гарах шийдвэрт нөлөө үзүүлж болзошгүй хэмээн зарим хэвлэлүүд таамаглаж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top