"Netflix" Меган Марклын кино төслийг ЗОГСООЛОО

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Гүнгийн авхай Меган Марклын хүүхэлдэйн кино цаашид "Netflix" дээр гарах боломжгүй боллоо. 

"Сувд" хэмээн нэрлэгдээд байсан уг кино төслийг ханхүү Харри продюсерлэн, Меган найруулж байсан бөгөөд түүхэнд бичигдэн үлдсэн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн үлдээсэн бичээсийг олсон 12 настай охинд тохиолдож буй адал явдлыг тус хүүхэлдэйн кинонд өгүүлдэг байна. 

"Netflix"-ийн зүгээс захиалагчид буурсан гэх шалтгаанаар уг төслийг зогсоож буйгаа мэдэгджээ. Уг хүүхэлдэйн киног өөр сувгаар дамжуулан олон нийтэд цацах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд уг хүүхэлдэйн киног бүтээж байгаа кино компанийн бусад бүтээлүүд эрэлттэй контентийн жагсаалтад дээгүүр байр эзлээд байгаа ажээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.126.92.226) 2025 оны 03 сарын 13

Ханхүү болж төрөх аз тохиосон, ханхүүг найрч авч суусан 2 хүн шууд л лаг бизнес хийчихгүй л дээ. Цаана нь өөрийн бөндгөрөөрөө, ур чадвараараа шат шатаар өгсөж яваа олон уран бүтээлчид бий. Тэдний урдуур дайрч болох ч үзэгчид уран бүтээлийн чанарыг л харна

1  |  0
Top