Жонни Депп болон Амбер Херд нарын маргаан дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сард эхэлсэн шүүх хурал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд дан ганц шүүх дээр төдийгүй цахим орчинд ч мөн маргалдсан хэвээр байна.
Үүнтэй холбоотойгоор цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Амбер Хердийн тухай хар мэдээллүүд цацагдаж эхэлсэн бөгөөд тэрээр PR багаа муу ажилласан гэж үзэн ажлаас нь халжээ.

Эх сурвалжуудын дурдаж буйгаар түүний тухай мэдээлэл хэтэрхий муу гарчигтай байсан учраас шинэ PR баг авч ажиллуулж эхэлсэн гэнэ. Өөр нэгэн эх сурвалж "Хердийн түүхийг мэдээлэхдээ үр дүн гаргаагүй учраас тэднийг ажлаас нь халсан" хэмээн ярьсан бөгөөд шинээр ажиллаж эхэлсэн баг нь өмнө нь Жонни Деппийн эсрэг ажиллаж байсан туршлагатай аж.
Ажлаасаа халагдсан PR багийн ахлагч "Олон жилийн турш гаргасан үйлдлүүдийг нь гуравхан долоо хоногийн дотор зөвтгөж олон нийтийн санаа бодлыг өөрчлөх боломжгүй" хэмээн мэдэгджээ.

Түүнийг ийнхүү PR багаа сольж байх үед Жонни Деппийн дэмжигчид шүүх танхимын гадаа ирж дэмжлэг үзүүлсээр байна.

Сэтгэгдэл ( 0 )