Ангараг гараг дээр гараар бүтээсэн хадан хаалга гэрэл зурган дээр гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 12

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Curiosity” хөлөг дээр байрлуулсан “Mastcam-Z” камерын энэ сарын 7-нд авсан гэрэл зурган дээр Ангараг гарагийн хадан дунд нэгэн сонирхолтой объект гарчээ. Фронтон Гринхью бэл хэмээдэг газар зүйн тогтоц дээр төгс хэлбэртэй хадан хаалгатай төстэй нэгэн сонирхолтой дүрс гарсан байна.

Science Alert” хэвлэлд бичсэнээр, сонирхогчид үүнийг Улаан нүдэн гараг дээр болсон газар хөдлөлтийн улмаас хад, асганаас эмтэрсэн чулуунуудын хөдөлгөөний үед үүссэн ан цав гэсэн таамаг дэвшүүлжээ. 2022 оны тавдугаар сарын 4-нд тус гараг дээр хүчтэй газар хөдлөлт болжээ. Өдгөө эрдэмтэд энэхүү газар хөдлөлт яг хаана болсон, ямар үр дагавартай байсныг тогтоохоор ажиллаж байна.

Хад асганд үүссэн хаалга хэлбэртэй энэхүү тогтоц дэлхийн хүнээс том мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр хэдхэн см байх боломжтой аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ner(192.82.82.204) 2022 оны 06 сарын 04

ochij harj baij l itgenedee.

0  |  0
Зочин(203.91.115.40) 2022 оны 05 сарын 15

Хаалгаар орсон хүний явсан мөр байна.

1  |  0
Ah(66.181.161.63) 2022 оны 05 сарын 15

Нэг хүний мөр бна

1  |  0
Top