Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.05.13)
9:00 цагт МУИС-д тус сургуулийн Нээлттэй өдөрлөг эхэлнэ.
9:30 цагт ЭМЯ-нд Олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлнэ. Утас: 91118403, 99741854
9:30 цагт МУИС-ийн хичээлийн III байранд доктор, дэд профессор Б.Ундрах, Поул Эрик Нилсэн нар сэтгүүлчдэд зориулан сургалт зохион байгуулна.
10:00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10:00 цагт МҮХАҮТ-д Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн хурал болно. Утас: 80486690, 88024059
11:00 цагт “Шагри-Ла” зочид буудалд “Унгарын соёлын өдрүүд” эхэлнэ.
11:00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д Монголын Эмнести Интернэшнлээс "Цар тахал ба хууль сахиулах ажиллагаа" мониторингийн тайлан танилцуулна.
12:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Ажилчдын хөгжлийн нэгдсэн холбооноос Барилгын компаниудыг хар жагсаалтад оруулах “Монгол хүч-2050” төслийн талаар мэдээлнэ.
12:00 цагт 2022.05.28-ны өдөр зохион байгуулах “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээний талаар "Хангарди" ордны 14 давхарт хэвлэлийн хурал хийнэ.
13:00 цагт "Ялалт плаза"-д "Монголын дуу оруулахуйн урлагийн холбоо"-ны нээлт болно.
13:00 цагт "Пума Империал" зочид буудалд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “ГЭР БҮЛ-ХАМТЫН ҮҮРЭГ” хэлэлцүүлэг зохион байгуулна.
14:00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд нийслэлийн болон орон нутгийн 20 сургуульд дотооддоо үйлдвэрлэн зохион бүтээсэн физикийн хичээлийн багаж, хэрэглэгдэхүүн гардуулна. Утас: 80048494
14:00 цагт БШУЯ-нд “Багш” картын үйлчилгээг нээж, санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 88024059
14:00 цагт Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 153 дугаар сургуульд XII ангийн сурагчдад зориулсан “Сонирхолтой байгалийн ухаан” өдөрлөг болно. Утас: 90096669
14:00 цагт ОБЕГ-ын Соёлын төвд “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачлага” эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааны шилдгүүдийг тодруулна. Утас: 86150069
Сэтгэгдэл ( 0 )