Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Eurovision-2022” наадмын ялагч болсон Kalush Orchestra хамтлагт баяр хүргэлээ.
Тэрбээр мөн “Бид хэзээ нэгэн цагт Eurovision наадмын оролцогч, зочдыг Украины Мариуполь хотод хүлээн авахын тулд бүхнийг хийх болно” гэж Telegram-даа бичжээ.
Eurovision хөгжмийн наадамд Украины оролцогч гурав дахь удаагаа ялалт байгуулсан юм. Үүнээс өмнө Украины дуучин Руслана 2004 онд, Жамала 2016 онд Eurovision наадамд ялсан билээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский наадмын үеэр уран бүтээлчдээ дэмжиж, тэдэнд саналаа өгөхийг уриалж байсан юм. Тэрбээр Kalush Orchestra хамтлагийн ахлагч тайзан дээрээс уриа хэлэхийн өмнө “Тун удахгүй “Eurovision”-ы финалд тив, дэлхий даяар бидний үгийг сонсох болно. Эцсийн эцэст энэ үг “ялалт” болно гэдэгт би итгэж байна! Энэ бол дайн биш ч гэлээ бидний хувьд ямар ч ялалт маш чухал. Европ, Kalush Orchestra-д саналаа өгөөрэй” хэмээн бичсэн.
Сэтгэгдэл ( 4 )
showchin sda
tsiganuud
Янкын утсан хүүхэлдэй удахгүй үхэх болно
Хуцдаг